Их Монгол улсын гудамжны замыг энэ баасан гарагаас хаана
- 2016-04-26
- Улаанбаатар
- 0

Замын цагдаагийн баруун урд уулзвараас Их монгол улсын гудамж дахь автозамын хөдөлгөөнийг энэ сарын 29 буюу баасан гаригийн 23:00 цагаас хааж, тавдугаар сарын нэгний 23:00 цаг хүртэл хязгаарлалт хийнэ. Энд зам засварын ажил хийгдэх юм.
Энэ хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт 4 чиглэлд өөрчлөлт оруулжээ. Тодруулбал:
Ч:10 "Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо"
Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол"
Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3"
Ч:44 "Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв" гэсэн чиглэлүүдийг өөрчилсөн байна. Энэ чиглэлүүдийн нийт 39 тээврийн хэрэгсэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилнэ.
О.Заяа

Сэтгэгдэл (0)