ЦЕГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцсэнгүй

 

      Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЦЕГ-ын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэхийг хэлэлцэх албан бус товтой байсан юм.

 

Уг асуудлыг хэлэлцэхээр оруулж ирсэн Хууль зүйн сайд Д.Дорлигжавын саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэлцэхээс татгалзсан байна. Ийнхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ЦЕГ-ын даргыг хамгаалсан явдалд Хууль зүйн сайд Д.Дорлигжав шүүмжлэлтэй хандаж, Засгийн газрын хуралдааныг орхин гарсан гэнэ.

 

Өнгөрсөн долоо хоногт энэ асуудлыг хэлэлцэх гэсэн ч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт уг асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулсан юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)