”Шударга ёс” эвслийн бүлэг түр завсарлага авчээ
- 2016-04-27
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулахын өмнө батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонслоо.
“УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудал хугацаандаа багтахгүй байгаа. Тиймээс өнөөдөр чуулганы хуралдааныг товлосон” гэдгийг УИХ-ын дарга онцлов. Чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын сонгуульд жагсаалтаар нэр дэвших тогтолцоог ҮХЦ-ээс Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ. Уг дүгнэлтийг УИХ хүлээн авах нь зүйтэй эсэх асуудлаар Төрийн байгуулалтын Байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн юм.
УИХ-ын гишүүн, Шударга ёс эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ энэ асуудлаар завсарлага авах саналтай байгаагаа хэлэхэд УИХ-ын дарга тав хоногийн завсарлага өгөх боломжгүй, бүлгээ хурдан хуралдуулаад орж ирэх үүрэг өглөө. Ингэснээр ҮХЦ-ийн дүгнэлтээр "Шударга ёс" эвслийн бүлэг түр завсарлага аваад байна.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)