Санкт-Петербургийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна

 

          Оросын Холбооны Улсын Санкт Петербург хотын соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна.

 

Соёлын өдрүүдийн хүрээнд Улаанбаатар хотод Санкт-Петербург хотын Соёлын хорооны нэгдүгээр орлогч А.Н. Воронко тэргүүтэй урлаг, соёлын төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Өнөөдөр төлөөлөгчид НИТХ-ын дарга Д.Баттулга болон Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нартай уулзаж хотуудын хамтын ажиллагааны талаар санал солицлоо.

 

Мөн Санкт-Петербуг хотын соёлын өдрүүдийн хүрээнд түүхэн ховор сонин зургуудыг багтаасан Төв-Азийн экспедицийн 90 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт, ОХУ-ын ШУА-ийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнгийн “Нүүдэлчин Монголчуудын ном - Цаг хугацаа орон зай дахь аялал” нэртэй сонирхолтой үзмэрүүдийн нээлт болох юм. Түүнчлэн Монгол Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт Санкт Петербургийн Опера хөгжмийн театрын тоглолт болно гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)