АН-ынхан Цэцийн шийдвэрийг УИХ-аар хэлэлцэж дуустал бүх шатны хурлуудаа цуцалжээ
- 2016-04-28
- Улс төр
- 0

УИХ-аар өнөөдөр Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой байсан. Гэвч "Шударга ёс эвслийн" бүлэг өнөөдөр завсарлага авснаар уг асуудал хойшилсон юм.
Тэгвэл Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэнтэй холбогдуулан Ардчилсан намын бүх шатны дотоод сонгуулийг Сонгуулийн хууль шинэчлэн батлагдтал хойшлуулах шийдвэр гаргасан билээ.
Тиймээс УИХ-аар Цэцийн асуудлыг шийдтэл тус нам ҮЗХ-ны хурлаас авахуулаад дээд, дунд, доод гээд бүх шатны байгууллагуудаа ямар нэгэн байдлаар хуралдуулахгүй байхаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл сонгуулийн хууль эцэслэн батлагдтал ойрын өдрүүдэд АН-ынхан байдлыг ажиглах бололтой.

Сэтгэгдэл (0)