А.Тлейхан: Цэц нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаагүй
- 2016-04-28
- Улс төр
- 0

Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлттэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ-ын гишүүн А.ТЛЕЙХАНТАЙ ярилцлаа.
-Үндсэн хуулийн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг өчигдрийн нэгдсэн чуулганаар хэлэлцэх явцад “Шударга ёс” эвслээс зав сарлага авлаа. Ямар шалтгаанаар хэдэн хоногийн завсарлага авсан бэ?
-Үндсэн хуулийн Цэц саяхан хуралдаад УИХ-ын сонгуулийг явуулахдаа намын жагсаалтаар28 хүнийг сонгодог нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн дүгнэлт гаргасан. Энэхүү дүгнэлтийг өнөөдрийн/ өчигдөр/ нэгдсэн чуулганаар хэлэлцэх байлаа. Гэтэл эвслийн бүлгээс завсарлага авах санал гаргалаа. Гэхдээ УИХ-ын даргын зүгээс тодорхой хугацаа заалгүйгээр зав сар лага өгсөн. “Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хэзээ ч хамаагүй хэлэлцэнэ шүү” гэсэн чиглэлийг хурал даргалагч өгсөн. Тиймээс дээрх асууд лыг ойрын хугацаанд хэлэл цэх байх. Харин ямар шалтгаанаар завсарлага авсныг би ойлгосонгүй. Эвслийн бүлгийнх ний ирц хүрэхгүй, хуралдаж чадахгүй яваад байх шиг байна. Уг дүгнэлтийг өн гөрсөн нэг дэх өдөр намын бүлгүүд, хоёр дахь өдөр байнгын хороод хэлэлцээд хүлээж авах нь зөв гэж олонх гишүүн дэмжсэн. Намын жагсаалтаар УИХ-ын гишүүнийг сонгох нь буруу, ард түмний саналыг аваа гүй байж яаж УИХ-ын гишүүн болох юм бэ. Тиймээс манай намын бүлэг ч гэсэн хэлэлцээд Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн зарчмын сана лыг гаргасан.
-Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэх талаар гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Та Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авахад ямар саналтай байна вэ?
-Би Цэцийн шийдвэрийг хүлээж авах нь зөв гэсэн байр суурь тай байдаг. Цэцийн гаргасан дүгнэлтийг уншихад анх 1992 онд Үндсэн хуулийг батлахад УИХ-ын гишүүдийг сонгохдоо пропорциональ хэлбэрт оруулах тухай зарчмын санал гаргаж, түүнийгээ хэлэлцээд олонхоор дэмжээгүй юм билээ. Тухайн үедээ яриад тодорхой дэмжлэг аваагүй зүйлийг өнөөдөр хэрэглэж болохгүй. Үнэхээр олон улсын жишгийн дагуу байж УИХ-ын сонгуулийг пропорциональ тогтол-цоотой явуулъя. Энэ нь нийгэмд болоод ирээдүйд хэрэгтэй гэж үзэж байвал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар намын жагсаалт гэдгийг ашиглах тухай ярих байх. Өнөөдрийн мөрдөж буй Үндсэн хуулийн заалтыг л дагах ёстой.
-Үндсэн хуулийн Цэц дөрвөн жилийн дараа нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болохгүй гэж шүүмжлэл өрнөж байна. Үүнийг та юу гэж харж байна вэ?
-Гишүүдийн ингэж ярьж байгааг судалж үзсэн. Сонгуулийн тухай хуулийг баталснаас хойш Үндсэн хуулийн Цэцэд 2012 онд гомдол очсон байдаг. Тодруулбал, сонгуульд нэр дэвшиж буй хэн нэгэн тойрогтоо ялагдсан ч намын жагсаалтаар УИХ-д орж ирэх тухай заалт бий. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн. Бидний ярьдгаар шороотой бөх туг тойрохгүй гэдэг зарчимтай адил тойрогтоо ялагдсан хүн намын жагсаалтаар орж ирэх боломжгүй. Үүнийг Цэц хэлэлцээд Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан юм билээ. Түүнээс намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн гомдол өмнө нь Цэцэд очоогүй. Тийм болохоор Цэц нэг асуудлыг хоёр удаа хэлэлцэж, хоёр өөр шийдвэр гаргаагүй гэсэн үг. Намын жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн иргэний гомдол Цэцэд анх удаа хүрч, энэ дагуу хэлэлцээд анх удаа дүгнэлт гаргасан байна. Өөрийнхөө уншиж, судалснаас дүгнэхэд ийм байна. Үндсэн хуулийн Цэц нэг шийдсэн зүйлдээ дахин өөр шийдвэр гаргах ёсгүй. Тийм зарчим ч байхгүй. Аливаа шүүх бүгд адил. Цэц бол Үндсэн хуулийн шүүх.
-Нам, эвсэл сонгуульд нэр дэвших хүнээ ирэх сарын эхээр тодорхой болгох ёстой. Товчхондоо, маш богино хугацаа үлдэж байхад хэлэлцэж буй асуудлаар завсарлага авах нь хэр зохимжтой вэ. Энэ хугацаанд ямар нөхцөл байдал үүсэх бол?
-Хуулиараа бол нам, эвслүүд завсарлага авах эрхтэй. Гэхдээ Сонгуулийн тухай хуулиар ирэх сарын 5-9-ний хооронд намууд нэр дэвшигчдээ тодорхой болгох ёстой. Цаг үнэхээр тулчихлаа. Тиймээс энэ асуудлыг даруйхан хэлэлцээд нэг тийш нь болгох ёстой. Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээж авбал 28 суудлыг аль тойрогт яаж хуваах вэ гэдгийг УИХ-аас шийднэ. Тиймээс Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхээ хэлэлцээд авсан тохиолдолд яах вэ гэдгийг энэ долоо хоногт багтаагаад шийдчихсэн бол сонгууль явуулахад хүндрэл гарахгүй болов уу. Энэ богино хугацаанд хэлэлцэж буй асуудлаар завсарлага авч байгаа нь зохимжтой биш. Өнөөдрөөс / өчигдөр/ гадна хоёр өдөр байсаар байхад эвслийн бүлгийнхэн ирц нь хүрэхгүй хурлаа хийж чадахгүй
-Хэрэв Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг нэгдсэн чуулганаар олонх гишүүн дэмжээд хүлээж авбал Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж таарах уу?
-Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь хязгаартай. Сонгууль болохоос зургаан сарын дотор Сонгуулийн тухай хуульд ямар нэгэн өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт өмнө нь байсан. Сая шинээр баталсан хуульд энэ заалтыг тусгаагүй. Гэхдээ манайх олон улсын конвенцид нэгдэн орсон. Үүнд аливаа улс орон сонгууль болохоос зургаан сарын дотор хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулахгүй гэж тусгасан байдаг. Энэ тогтоолыг хүлээж авсан. Нэг ёсондоо Сонгуулийн тухай хуульд зургаан сарын дотор өөрчлөлт оруулж болохгүй гэсэн олон улсын конвенцийн тогтоол манайд байна гэсэн үг. Тийм болохоор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёсгүй. Гэхдээ иргэд нэгэнт гомдол гаргаад түүнийг нь Цэц хүлээж аваад дүгнэлт гаргасан тохиолдолд ямар нэгэн байдлаар хуульдаа тусгаж өгөх учиртай. Яагаад гэвэл Цэцийн шийдвэр бол эцсийнх юм. Үүнийг би хуулийн өөрчлөлт гэж харахгүй байгаа. Үндсэн хууль зөрчсөн хэсгийг нь засах ёстой. Намын жагсаалтаар сонгогддог 28 мандатыг одоогийн 26 тойрогтоо хуваагаад шийдчихвэл хууль зөрчсөн хэрэг болохгүй гэж харж байна. Үүнээс өөр өөрчлөлт хийх хэрэггүй.
-Намын жагсаалт буюу пропорциональ тогтолцоог халснаар маш том ухралт бий болно. Тухайлбал, эмэгтэйчүүдийн хувьд УИХ-д орж ирэх хаалга хаагдана гэх зэрэг олон зүйлийг шүүмжилж байна. Үнэхээр ухралт бий болох уу. Үүнийг та юу гэж үзэж байна вэ?
-Нэгэнт Үндсэн хууль зөрчиж байгаа бол тэр хэсгийг нь хүчингүй болгох хэрэгтэй. Хүмүүсийн яриад байгаагаар намуудыг төлөвшүүлэх, ир-гэдийн санал гээгдэхгүй байх, эмэгтэйчүүдийг УИХ-д олноор оруулахын тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Түүнээс одоогийн мөрдөж байгаа Үндсэн хуультайгаа зөрчилдсөн заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулж болохгүй. Тийм болохоор Үнд-сэн хуульдаа пропорциональ тогтолцоотой байж болно гэсэн заалтыг оруулбал дээрх асуудлыг цааш нь хэрэгжүүлэх боломж гарч ирнэ.
-Үндсэн хуулийн Цэцээс ийм дүгнэлт гаргаснаар одоогийн УИХ, Засгийн газрыг эрх зүйн чадамжгүй гэж үзлээ гэх шүүмжлэлийг зарим гишүүн хэлж байна?
-Аливаа зүйл хоёр талтай. Нэг талаас нь харвал эрх зүйн чадамжгүй гэж ойлгож болно. Цэцийн шийдвэр гарсан өдрөөсөө хүчин төгөлдөр болдог. Нөгөө талаас нь харвал УИХ-ын гишүүн сонгогдоод тангараг өргөсөн л бол дөрвөн жилийн хугацаанд бүрэн эрхтэй. Дараагийн ээлжит сонгууль болж, сонгогдсон гишүүд тангараг өргөх хүртэл бүрэн эрх нь хүчинтэй гэсэн үг. Энэ чиглэлээс харвал эрх зүйн чадамжгүй гэж хэлж болохгүй.
-Пропорциональ, мажоритар, холимог тогтолцоогоор сонгуулийг явуулснаар ийм давуу, тийм сул тал бий болно гэх зэргээр ярьж байна. Олон улсын жишгээс харахад яг аль тогтолцоогоор сонгуулийг явуулах нь манай улсын хувьд зөв шийдэл байх бол. Та юу гэж бодож байна вэ?
-Дэлхийд сонгуулийн янз бүрийн тогтолцоо бий. Олон улсад мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах нь багасч байгаа гэсэн судалгаа байдаг. Монгол ч гэсэн дэлхийн нэг улс учраас чиг хандлагаа дагахаас аргагүй. Миний харж буйгаар хамгийн гол нь улс төрийн намууд төлөвших ёстой. Ардчилсан тогтолцоо гэдэг бол намуудаар дамжиж, төрөө бүрдүүлдэг. Тэгээд төр нь бие дааж үйл ажиллагаа явуулдаг зарчимтай. Тийм учраас манай улс олонхоос зөвшилцлийн ардчилал руу явах ёстой. Олонхоороо дарангуйлах биш цөөнхтэйгөө зөвшилцөж шийдвэр гаргадаг тогтолцоотой болох нь зүйтэй. Гэхдээ энэ нь өнөөдрийн мөрдөж буй Үндсэн хуулиар хэрэгжих боломжгүй. Пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулахыг Үндсэн хуулиар хорьсон байна билээ. Хүчээр зүтгэж, Үндсэн хууль зөрчсөн заалт оруулж, сонгууль явуулах нь бүтэхгүй. Тиймээс яалт ч үгүй л Цэцийн дүгнэлтийг хүлээж авахаас өөр аргагүй.
С.Юмсүрэн

Сэтгэгдэл (0)