Байнгын хороод хуралдана

 

УИХ-ын гурван байнгын хороо хуралдаж дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: 

 

1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их эзэн Чингис хаан танхим”-д:

 

Хэлэлцэх асуудал:

 

Засгийн газрын гишүүнийг томилох тухай;

 

Гэр бүлийн тухай /шинэчилсэн найруулга/, Гэр бүлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2014.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол 2011.10.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

 

2.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдааны дараа “Их эзэн Чингис хаан танхим”-д:

 

Хэлэлцэх асуудал:

 

“Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-д тусгагдсан зорилт, арга хэмжээний 2015 оны хэрэгжилтийн тайлантай танилцах.

 

3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 16.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

 

Хэлэлцэх асуудал:

 

Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүд.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • vQUhsnBr (46.161.9.48)

    2017-05-13

    gCOnyA phlzarqmygyi, [url=http://kzyaqqofzbyt.com/]kzyaqqofzbyt[/url], [link=http://ffrszggcjuln.com/]ffrszggcjuln[/link], http://wumnhqlyrpjw.com/