СЕХ-ноос 11 нам, гурван эвсэл батламжаа гардалаа

 

        УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд оролцох намуудад Сонгуулийн ерөнхий хороо батламж гардуулах ёслол Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд болж байна.

 

Ёслолын арга хэмжээний эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, “Энэ удаагийн сонгуульд 13 нам, 3 эвсэл СЕХ-нд хандсаныг тус хороо нягтлан шалгаад 11 нам, 3 эвслийг сонгуульд орох шийдвэр гаргаж батламж олгохоор  боллоо” гэв.

 

Үүний дараа СЕХ-ноос намууд болон эвслийн удирдлагуудад сонгуульд орох батламжийг гардуулав. Хамгийн эхэнд МАН-ын дарга М.Энхболд батламжаа авсан бол АН-ын дарга З.Энхболд, ТТЭН-ын дарга Г.Уянга нар нар батламжаа гардаж авлаа. Батламж гардуулах ёслол одоо үргэлжилж байна.

 

 

 

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (59.153.114.125)

    2016-05-04

    ЗӨВ ШҮҮ