Эвслийн гишүүдийн эрс шийдвэрийн цаана юу нуугдана
- 2016-05-05
- Улс төр
- 0

Улс төрийн нөхцөл байдал хүн бүхний анхаарлын төвд өрнөж байгаа энэ цаг үед санаанд оромгүй олон олон шийдвэрүүд гарч байна. Тодруулбал, өчигдөр Сонгуулийн Ерөнхий Хорооноос сонгуульд оролцох намуудад батламж гардуулж өгөв. Гэвч үүнээс ХҮН, ИЗНН гэх хоёр намыг ирэх сонгуульд оролцох эрхийг нь хаслаа. Учир нь тэдний дотоод дахь эв нэгдэлгүй байдал улам гүнзгийрсэн болон зарим бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар СЕХ-ноос тэднийг ирэх сонгуульд орох эрхийг нь хасжээ.
Гэсэн ч өчигдөр ИЗНН яаралтай хэвлэлийн бага хурал зарлаж СЕХ-г шүүхэд өгнө хэмээн мэдэгдээд авлаа. Тус намаас гаргасан мэдэгдэлд, "Сонгуулийн Ерөнхий хороо Сонгуулийн тухай хуулийн 121.2 дахь болон 124.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн ИЗНН-ыг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзсан тогтоолыг 2016 оны тавдугаар сарын 2-ны өдөр гаргасан атлаа манай намд албан ёсоор тавдугаар сарын 4-ны өдрийн 08 цаг 45 минутад уг шийдвэрээ хүлээлгэн өгсөн. СЕХ-ны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд тус намыг 2016 оны УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгэх бүртгэлээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Иймд ИЗНН Сонгуулийн тухай хуулийн 111.4.2-т заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар нэхэмжлэл гаргаж, СЕХ-ны шийдвэрийг түдгэлзүүлэхийн төлөө ажиллахаар тогтлоо" гэжээ.
Тэгвэл энэ талаар намын дарга Ц.Ганхуяг, “Манай намыг сонгуульд оролцуулахгүй болсонтой холбогдуулан бид Сонгуулийн Ерөнхий хороог Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өгч байгаагаа мэдэгдэж байна. Бидэнд алдаагаа засах ямар нэгэн боломж олголгүйгээр сонгуульд оролцох эрхийг маань шууд хаасан нь улс төрийн захиалгат үйлдэл гэж хардахад хүргэж байна” гэсэн юм.
Мөн өчигдөр бас нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь эвслийн бүлгийн гишүүд буюу МАХН-ын гишүүд намаасаа, бүлгээсээ гарах шийдвэрүүдийг хүргүүлсэн нь олныг гайхшрууллаа.
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм. Тэд намаасаа гарч өөр намд орох болсон талаар мэдээлэл өгсөн. Ингэхдээ дээрх хоёр гишүүний сонголт нь МАН юм байна. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаа Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар ирэх долоо хоногт МАН-д албан ёсоор элсэж, гишүүнчлэлээ сэргээхээр болсон гэнэ. Мөн өчигдөр СЕХ-ноос намуудад сонгуульд оролцох батламжийг гардуулах үед Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд дунд байхгүй байсан бас нэг хүн бол УИХ-ын дэд дарга Л.Цог юм. Тэрбээр мөн л намаасаа гарч өөр намд элссэн байна. Түүний шинэ сонголт нь “Тусгаар тогтнол эв нэгдэл”-ийн нам аж.
Ингээд эвслийн бүлгээс гурван гишүүн албан ёсоор гарснаар тус эвсэл УИХ-д бүлэг байгуулах эрх зүйн чадамжгүй болж байгаа юм. Сонгууль дөхөөд гишүүд тойроггүй үлдчих вий гэсэн айдастай өдрүүдийг өнгөрөөж байна. Тиймдээ ч улс төрийн шийдвэр, сонголтуудаа хийж, эрс шулуухан мэдэгдлүүдийг ар араасаа хийсээр байна.
О.Заяа

Сэтгэгдэл (3)
mongol (183.177.97.14)
ugaasaa ubaigui garuud salsan enhbayaraasaa deerdeh uu ene gurab bas tsadgui. hog bol hol abaachij shaatahsan geh sanaj
(112.72.11.119)
hog ulaan hoshnogo tembvvdavga 3 bolloo
(103.57.94.27)
ÐӨРШҮҮ