Зөвшөөрөлгүй байрлуулсан сурталчилгааны самбарыг буулгана

 

Нийслэлийн хэмжээнд зөвшөөрөлгүй, шаардлага хангахгүй 269 сурталчилгааний самбарыг албадан буулгах талаар өнөөдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба (УБХЗАА)-наас мэдээлэв.

 

Хотын хэмжээнд зөвшөөрөлтэй 500 орчим томоохон сурталчилгааны байгууламж байдаг бөгөөд үүнээс жилд 600-700 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлдэг байжээ. Харин шаардлага хангахгүй 269 самбар байгаа бөгөөд үүнээс 69 нь том хэмжээтэй, 200 нь жижиг мэдээллийн болон хаягийн байгууламж юм.

 

Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар зөрчил бүхий сурталчилгааны байгууламжийг яаралтай буулгах үүргийг дүүргүүдийн Засаг дарга нарт өгчээ. Уг үүргийн дагуу зөвшөөрөлгүй болон шаардлага хангахгүй сурталчилгааны байгууламжуудыг байрлуулсан аж ахуйн нэгжүүд өөрсдөө самбараа буулгах ёстой. Шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд дүүргээс хөрөнгө гарган буулгах бөгөөд тус зардлыг аж ахуйн нэгжүүдээр төлүүлэх юм. Самбар буулгах ажиллагаа өнөөдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд хэрэгжинэ.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)