Засгийн газар ирэх даваа гарагт хуралдана
- 2016-05-07
- Улс төр
- 0

Засгийн газрын ээлжит хуралдаан ирэх даваа гаригийн 16.00 цагт эхэлнэ. Энэ хуралдаанаар гадаадын зочдын айлчлал болон сайд нарын гадаад айлчлалын үр дүнтэй танилцана. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн санаачилсан хурдан морины бооцоот уралдааны тухай хуулийн төсөлд Засгийн газрын гишүүд саналаа өгөх юм байна.

О.Заяа

Сэтгэгдэл (0)