НИТХ-д нэр дэвшигчид өнөөдөр тодорно

 

Намууд өнөөдөр НИТХ-д нэр дэвшигчдээ тодруулах юм. Эх сурвалжийн мэдээлснээр НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшихээр 44 нэр дэвшигч хүсэлт ирүүлсэн бөгөөд тэдэнд сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтыг энэ сарын 5-наас олгож эхэлсэн. 

 

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлд заасны дагуу НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд бие даан нэр дэвшигчид Сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу 501-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг цуглуулах ёстой. Нийслэлийн Сонгуулийн хорооноос энэ сарын 11-нийг хүртэл маягт олгох аж. Нэр дэвшигч цуглуулсан гарын үсэгээ Нийслэлийн Сонгуулийн хороонд ирүүлснээр сонгуульд оролцох боломж бүрдэх юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)