17 мянган иргэн сонгууль өгөх боломжгүй гэв
- 2016-05-09
- Улс төр
- 0

Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр товлогдсон УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан шилжилт хөдөлгөөнийг хуулийн дагуу санал авахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон. Тэгвэл хуулийн хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлж амжаагүй 17 мянган иргэн үлджээ. Эдгээр иргэдийн хувьд заасан хугацаанд шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлээгүй тул сонгууль өгөх боломжгүй болсон байна.
Жил бүр шилжилт хөдөлгөөнөө хийлгээгүй, дундын иргэд буурахгүй байгаа аж. Учир нь иргэд шилжлээ гэхэд нүүж буй газраасаа хасалт хийлгэнэ. Дахиад очсон газартаа бүртгүүлнэ гээд хоёр талд очдог нь хүндрэл үүсгэдэг гэлээ. Тиймээс шинэ хуульд иргэний шилжилтийг нэг талд нь бүртгэдэг байхаар тусгажээ. Одоогоор Иргэний бүртгэлийн хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлэхээр дэмжигдсэн байна. Хэрвээ энэ хууль батлагдчихвал шилжилтээ бүртгүүлээгүйгээс сонгууль өгөх боломжгүй болсон 17 мянган иргэний асуудал шийдэгдэх боломжтой гэлээ.
Шилжилт хөдөлгөөний хувьд төв, суурин газар руу чиглэсэн хөдөлгөөн их хэвээр байгаа аж. Ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг чиглэсэн хөдөлгөөн их байна. Харин хот дотроо Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шилжин ирэгсдийн урсгал их болжээ. Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэгт шилжин ирэгсдийн хөдөлгөөн бага байгаа гэв.
Мөн Монгол Улсын сонгогчдын нэрийн жагсаалтыг www.burtgel.gov.mn цахим хуудаст байршуулсан. Урьдчилсан байдлаар санал өгөх насны хоёр сая дөрвөн мянга 48 иргэний мэдээллийг байрлуулжээ. Иргэдийн хувьд зургадугаар сарын 29-нийг хүртэл Бүртгэл статистикийн ерөнхий газрын www.burtgel.gov.mn сайтад орж өөрийн бүртгэлийн мэдээллээ баталгаажуулна. Одоогоор дөнгөж 30 мянга орчим иргэн л бүртгэлээ баталгаажуулсан, идэвх сул байгааг хэлж байна. Ямартай чwww.burtgel.gov.mn сайтаас иргэд өөрийн мэдээллээ баталгаажуулна. Хэрэв зөрүүтэй мэдээлэл байвал оршин суугаа газрынхаа харьяа бүртгэл статистикийн хэлтэст хандаж зөрчлөө арилгуулна. Мөн Бүртгэл статистикийн ерөнхий газрын лавлах утас 1800 1890 дугаарт хандах юм.
Х.Заяа

Сэтгэгдэл (3)
(46.161.9.24)
wh0cd287860 Viagra Online
(46.161.9.24)
wh0cd287860 levaquin more hints citalopram for sleep visit your url viagra-50mg azithromycin synthroid acyclovir serpina medrol
ejKupSDfsLfa (46.161.9.32)
zyHgNn tmsrkdszmbgv, [url=http://xbsforkjyxrs.com/]xbsforkjyxrs[/url], [link=http://kzlwcjmrkcjn.com/]kzlwcjmrkcjn[/link], http://mjhvhiabuzjz.com/