Сонгуульд иргэн гурван сая, хуулийн этгээд15 саяыг хандивлах боломжтой

 

        Нам эвслийн сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөг байхаар тогтсон. Хэрэв зардлын хэмжээнээс хэтэрсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-26 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах юм байна. Сонгуулийн хандив нь мөнгөн, мөнгөн бус хэлбэртэй байх бөгөөд иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл, хуулийн этгээд 15 сая хүртэл төгрөг хандивлаж болох юм. Гадаад улс буюу гадаадын болон олон улсын байгууллага, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн, 18 нас хүрээгүй иргэн, төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой хуулийн этгээд, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон албан татварын өр төлбөртэй, дампуурсан, банкны хугацаа хэтэрсэн зээлийн өртэй этгээд, үйлдвэрчний эвлэл, шашны болон бусад төрийн байгууллагаас хандив авахыг хоригложээ. Мөн байгуулагдаад нэг жил болоогүй хуулийн этгээдээс хандив авахыг хориглосон байна. Хэрэв дээр дурдсан байгууллагаас хандив авсан нь тогтоогдвол тухайн хандивыг буцаан шилжүүлж, үүнийгээ мэдээлэх ёстой бөгөөд харин хандивыг хүлээн авсан бол тухайн нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасч, хүлээж авсан хандивыг улсын орлого болгох юм байна.

 

С.Аз

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)