Гадаадад байгаа монголчууд сонгууль өгөх боломжгүй болжээ

 

        ГХЯ-ны “Мэдээллийн цаг”-аар тус яамны Л.Пүрэвсүрэн оролцож сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын өнгөрсөн дөрөвдүгээр сарын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалт хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан. Энэхүү шийдвэрээс болж Монгол Улсаас гадаадад суугаа 150 мянган иргэн сонгуульд оролцох боломжгүй болсныг мэдэгдлээ. Мөн БНАСАУ Монгол Улсын төрийн далбааг хэд хэдэн удаа ашигласан гэх асуудалд Л.Пүрэвсүрэн сайд тайлбар хийлээ. Тэрбээр “НҮБ-аас хориг арга хэмжээ авсан энэ үед Монголын далбаатай Хойд Солонгосын эзэмшлийн хөлөг онгоц олон улсын хяналт шалгалтынхны анхааралд хэд хэдэн удаа өртсөн. Үүнийг өнгөрсөн оны тавдугаар сард Засгийн газраас таслан зогсоосон. Сингапур дахь байсан компанийг татан буулгаж, энэ асуудлыг цэгцэртэл зөвшөөрөл олгохоо зогсоосон. Сүүлийн саруудад дахин ийм зүйл гараагүй. Нөгөө талаас зогсоох амархан ч улсад тодорхой хэмжээний орлого оруулдаг бизнес учраас зөв замаар хийж, сайжруулах шаардлагатай байна” гэв.

 

М.Цэцэг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.212.119.178)

    2016-05-11

    Ийм л төр засагтай улс шүү дээ. Худлаа л бидний монгол гэж ярихаас бодит байдал дээр шал худлаа байдаг юм. Гадаад яам нь гэж бодлого толгойгүй ажиллах юм. Дипломат ёс улам л алдагдаж, мэдлэг боловсрол нэмгэнтэй, танил талтай хүмүүсийн очиж ажилладаг газар нь элчин сайдын яам, консулын газар болсон. Төр засаг мэдлэг, боловсролтой, бодлоготой, зарчимч, ард иргэдийн, хүний төлөө ажилладаг хүмүүсээс бүрдээгүй цагт улам л доройтоно. Та нөхөд минь хараарай. Худал үнэнг.