Эрүүл мэнд спортын сайдыг дэмжсэнгүй

 

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эрүүл мэнд, спортын сайдыг томилуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. Энэхүү асуудлыг өнөөдрийн Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж 27.3 хувийн саналаар унагалаа.

 

Ингэснээр Ц.Лхагвасүрэнг Эрүүл мэнд спортын сайдад дэвшүүлэх боломжгүй болж байна. Мөн Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг 81.8 хувийн саналаар чөлөөлсөн юм. 

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)