НИТХ-д МАН-аас есөн эмэгтэй нэр дэвшинэ
- 2016-05-11
- Улс төр
- 0

Нийслэлийн МАН өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, НИТХ-д нэр дэвших 45 хүний нэрсийг тодорхой болголоо. Сонгуулийн хуулиас жагсаалтаар нэр дэвших зохицуулалтыг хассаны дараагаар намдаа мөнгө хандивласан гишүүд нь намын хурал дээрээ эмх замбараагүй байдал үүсгэсэн тохиолдол зарим намд гарсан. Тэгвэл өчигдөр болсон Нийслэлийн МАН-ын хурал харьцангуй эв нэгдэлтэй үргэлжилж, ирэх сонгуульд ялна гэсэн итгэлтэй тарцгаасан байна.
Энэ удаагийн НИТХ-ын сонгуульд намын штабаа нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ахалж оролцоно. Тэрээр өндөр боловсрол эзэмшсэн, тодорхой хугацаанд байгууллага толгойлж сайн менежер гэдгээ харуулсан. баялаг бүтээгч залуусыг нийслэлд нэр дэвшүүлнэ гэдгээ онцолжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тус намаас нийслэлд Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, "Торгоны зам" сан, "Петровис" компанийн гүйцэтгэх захирал М.Халиунбат, Монголын хуульчдын холбоо, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ц.Арилдийпүрэв, НИТХ-ын нарийн бичгийн дарга асан Ж.Батбаясгалан нарын залуучууд нэр дэвших юм байна. 45 тойрогт өрсөлдөх 45 нэр дэвшигчийн ёс нь эмэгтэй ажээ.
О.Заяа

Сэтгэгдэл (1)
(103.9.90.130)
Ðанай дүүÑгийн даÑваан ÐаÑÑÑÐ°Ð¹Ñ Ð°Ð½ Ñавга байна ÑÑ Ò¯Ð³Ò¯Ð¹ ÑÑ.ÐÑай үгүй Ð±Ð°Ð¹Ð¼Ð°Ð°Ñ Ñм аа. Ðөн бол ÐÐ-д нÑг ÑÑÑдал ÑÑл оÑж иÑжÑÑ