Нийслэлд 28 & Орон нутагт 48

 

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, дугаар, мандатын тоог тогтоох талаар саналаа УИХ-ын даргад өргөн мэдүүллээ. Ингэснээр өнөөдрөөс эхлэн уг асуудлыг УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх гэж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос өргөн мэдүүлсэн төслөөр нийслэлд 28 мандат, орон нутагт 48 мандат тус тус хуваарилжээ. Ингэхдээ аймгуудад хамгийн ихдээ гурван мандаттай байгаа бол нийслэлийн зарим дүүргийг зургаан мандат, тойрогт хуваасан байна. 

 

Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж 76 тойргийг тус бүр нэг мандаттайгаар зохион байгуулахаар болсон. Үүнтэй холбогдуулан нийслэл болон хөдөө орон нутагт хэчнээн мандат хуваарилах вэ гэх асуудал анхаарлын төвд байсан. УИХ дахь АН-ын бүлгээс нийслэлд 28, орон нутагт 48 мандат байх нь зүйтэй гэх саналыг дэвшүүлсэн. Харин МАН-ынхан нийслэлд 24, орон нутагт 52 мандат хуваарилах ёстой гэж байр сууриа илэрхийлж байсан юм.

 

Дашрамд дурьдахад, Нийслэлийн тойрог, мандатын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан хоёр намаас цөөнгүй гишүүн орон нутгийн тойргоо сольж, нийслэлд өрсөлдөх гэж байгаа аж. Тухайлбал, Өвөрхангай аймагт нэр дэвшиж байсан Д.Зоригт, Г.Батхүү нар Хан-Уул дүүрэгт өрсөлдөх юм байна. Харин МАН-аас Су.Батболд, У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр, Ё.Отгонбаяр нар нийслэлийн тойргуудад ирэх сурагтай. 

 

ОРОН НУТГИЙН ТОЙРГУУД-48

 

№

Аймаг

Сумын тоо (2013)

Хүн ам (2012)

Тойргийн мандат

1

Архангай

19

94,900

3

2

Баян-Өлгий

13

101,200

3

3

Баянхонгор

20

83,800

3

4

Булган

16

60,800

1

5

Говь-Алтай

18

60,900

1

6

Говьсүмбэр

3

12,300

1

7

Дархан-Уул

4

87,800

3

8

Дорноговь

14

52,500

1

9

Дорнод

14

73,700

2

10

Дундговь

15

49,900

1

11

Завхан

24

80,700

3

12

Орхон

2

78,400

3

13

Өвөрхангай

19

113,200

3

14

Өмнөговь

15

46,800

2

15

Сүхбаатар

13

56,600

2

16

Сэлэнгэ

17

100,800

3

17

Төв

27

88,900

3

18

Увс

19

81,000

2

19

Ховд

17

87,800

3

20

Хөвсгөл

24

121,400

3

21

Хэнтий

17

71,200

3

 

ХОТЫН ТОЙРГУУД-28

№

ДҮҮРЭГ

Хорооны тоо

Хүн ам

Тойргийн мандат

1

Баянзүрх

28

 

6

2

Хан-Уул

16

 

4

3

Сүхбаатар

20

 

3

4

Чингэлтэй

19

 

4

5

Баянгол

23

 

4

6

Сонгинохайрхан

31

 

6

7

Налайх, Багануур, Багахангай

 

 

1

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • tnNFlvKatyi (46.161.9.32)

    2016-10-14

    XrQ8MM covhjbkivzkw, [url=http://scteprxmqaxw.com/]scteprxmqaxw[/url], [link=http://mrdyshxrrtjh.com/]mrdyshxrrtjh[/link], http://vgdwmdfrkjgl.com/

  • ЗОЧИН (103.57.92.126)

    2016-05-12

    НИЙСЛЭЛД 3 ХОРОО НЭГ ГИШҮҮНТЭЙ БАЙХ НЬ. ЛАВ Л ОДООГИЙН УИХ-ЫН ГИШҮҮД МАНАЙ ДҮҮРЭГ, ХОРООНД НЭГ ҮЗЭГДЭЭГҮЙ. НИЙСЛЭЛЧҮҮДЭЭ БИДНИЙГ ЗҮГЭЭР Л АН-Д МУХАР СОХРООР САНАЛ ӨГӨХ МАСС ГЭЖ ТЭД ҮЗЭЖ БАЙНА. УХААЛАГ ХАНДАЖ, ТӨР, ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХЯМРАЛААС ГАРГАХ, ӨР ШИРЭЭС САЛГАХ, ТУСГААР ТОГТНОЛЫГ МААНЬ БЭХЖҮҮЛЖ ЧАДАХ НАМ, НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОНО ШҮҮ. ТА НАРЫНХАА МЭРГЭН УХААНД ИТГЭЖ БАЙНА.