АТГ-ын даргыг томилох асуудлаар АН завсарлага авлаа
- 2016-05-11
- Улс төр
- 0

Төрийн ордноо Хууль зүйн байнгын хороо хуралдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Хэлэлцэх асуудлын дараалалд Авлигатай тэмцэх газрын даргад Ц.Энхжаргалыг томилох асуудал багтаагүй. Тиймээс энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа” гэх горимын санал гаргасан юм. Энэхүү саналыг тус байнгын хорооны дарга Д.Ганбат зөвшөөрч тус бүлэгт завсарлага өглөө.
Дашрамд, тус байнгын хорооны үзээс өмнөх хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд , Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл-үүдийг хэлэлцэн дэмжсэн юм.
О.Түвшин

Сэтгэгдэл (0)