С.Ганбаатарын энэ сонгуулийн хамтрагч Н.Энхбаяр уу, эсвэл Г.Уянга уу

 

        Сонгууль дөхөөд бие биенийхээ улыг шагайсан улс төрчдийн яриа сошиалаар нэг тархдаг болж. Төрийн өндөр албан тушаалтай хүнд мундахгүй их ажил байдаг биз гэж бодоход тэд твиттерт жиргэхээ харин ч нэг мартахгүй шүү. Твитеррийн хуудсыг сөхөхөд л та улс оронд хов шивтэй юу болоод байгааг цаг алдалгүй мэдэж болно. Дан ялангуяа улс төрийг бол бүр ч шүү. Тэгвэл ойрын нэг онцлох жиргээ нь “С.Ганбаатарыг Хөдөлмөрийн Үндэсний намыг элгээр нь хэвтүүлчихлээ” гэх яриа, жиргээ юм. Тэрээр ХҮН-ыг сонгуульд оролцох чадамжгүй болгосон буруу минийх биш гэдгээ хэд хоногийн өмнө хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэрээ онцлосон. Намын дарга болох гээд хоёр ч удаа Улсын дээд шүүхээс буцсан С.Ганбаатар гишүүн одоо намын жирийн гишүүн хэвээрээ байгаа аж. Харин нам нь сонгуульд оролцож чадахгүй учраас аль нэг нам, эвслээс нэр дэвших тухай яриа хийж, сүржин мэдэгдлийг хийгээд авна лээ. 

 

Түүнийг Ардчилсан намд элсэх гэж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан ч өөрөө үүнийг үгүйсгэсэн. Гэхдээ энэ ч оргүй биш, ортой гэдгийг эх сурвалжууд хэлж байсан. С.Ганбаатар АН-д элсэх тухай ярьж, ямар саналтай байгаагаа ч хэлсэн аж. Гэхдээ тэдний дунд үл ойлголцол үүссэн үү, АН түүний саналыг хүлээж аваагүй юу гэнэтхэн л АН, МАН алинд нь ч элсэхгүй гэсэн мэдэгдлийг хийсэн билээ. Харин бусад нам, эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллах боломжтой гэсэн юм.

 

Түүнд МАХН гэсэн нэг хувилбар бий. Та МАХН-д элсэх үү гэсэн асуултад “Би ярьсан яриагаа дэлгэмээргүй байна” гэсэн товчхон хариулт өгсөн. Тэгэхээр энэ талаар яригдсан байх магадлал өндөр. Хэрэв тийм биш бол нуух шаардлагагүй байсан байх. С.Ганбаатар МАХН-ын дарга Н.Энхбаярыг УИХ-ын дарга байхад нь Эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсаныг санах хэрэгтэй. Н.Энхбаяртай эртнээс гайгүй харилцаатай байсан түүний хувьд МАХН-аас сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн таамаг бий. 

 

Түүнчлэн Г.Уянгын толгойлдог Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам түүнд бас санал тавьсан гэх мэдээлэл бий. Тэгэхээр С.Ганбаатар гишүүн Н.Энхбаяртай хамтарч энэ сонгуулийн нүүрийг харах уу, эсвэл Г.Уянгийн шинэ намын өнгө төрхөнд бүл нэмэх үү, эсвэл хэний ч таамаглаагүй өөр нэг нам, эвслээс нэр дэвших үү гэдгийг харах л үлдлээ.

 

О.Заяа
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (15)

  • зочин (103.212.117.128)

    2016-05-12

    худалч хүнээр яахав төр ард түмнээ хуурсан үннээр яахав гутаж байна

  • zochin (37.220.133.161)

    2016-05-12

    Ene odoo zaabal ali 1 namd elsej yu hiih geed baina. Dalan hudalchiig yamar nam elsuuleh yum bol doo.

  • (202.9.41.236)

    2016-05-12

    MAHAHgiin esreg oron bvhnii proletari nar negdehtvn.... dan gants bidni setgeliin chin zorig medne

  • Иргэн (103.11.192.34)

    2016-05-12

    Уянгатай нийлж улс орноо боддог эрдэмтэн мэргэдийг түлхүү сонгох хэрэгтэй гэж бодож бна.

  • irgen (202.9.42.3)

    2016-05-12

    busniulj hanahgui ***** yumaa,odoo erunhiilugchid devshuulne gesen namyg ni songono bizdee erunhiilugch bolno geed zarlasan hun,mongolchuud uhaantai bolohooroo songono biz kkkk

  • malena (199.88.96.248)

    2016-05-12

    2 туулай хөөсөн хүн хоцордог шүү санаж явахад илүүдэхгүй МАХН нь дээр байлгүй дээр туршлагатай байр сууриа олсон өөрийн гэсэн бодлоготой нам. шинэ учраа олохгүй тэмтчиж яваа хүнээс л илүү ядаж л унаж байгаа нэр хүнд чинь сэргэж эхлэх болно гэдэгт итгэж байна

  • malena (199.88.96.248)

    2016-05-12

    2 туулай хөөсөн хүн хоцордог шүү санаж явахад илүүдэхгүй МАХН нь дээр байлгүй дээр туршлагатай байр сууриа олсон өөрийн гэсэн бодлоготой нам. шинэ учраа олохгүй тэмтчиж яваа хүнээс л илүү ядаж л унаж байгаа нэр хүнд чинь сэргэж эхлэх болно гэдэгт итгэж байна

  • malena (199.88.96.248)

    2016-05-12

    2 туулай хөөсөн хүн хоцордог шүү санаж явахад илүүдэхгүй МАХН нь дээр байлгүй дээр туршлагатай байр сууриа олсон өөрийн гэсэн бодлоготой нам. шинэ учраа олохгүй тэмтчиж яваа хүнээс л илүү ядаж л унаж байгаа нэр хүнд чинь сэргэж эхлэх болно гэдэгт итгэж байна

  • unshigcn (202.21.117.178)

    2016-05-12

    Erenhiilegcn bolno gej tom amlaad baisan hun songuulid cn orj cnadahgu bolon ni yu ve Hudl yarigcn gedeg ni notlogdloo Uyangatai niil dee Enhbayriig yaj muulj bailaa daa

  • BAAGII (203.169.50.152)

    2016-05-12

    TER HORCHIN AWGAIG DAGAJ BHAAR ENHBAYARIIGAA DAGAWAL ARAI L TULHTAI ARD IRGEDIIN DUND MAHN-II KARIER ONDOR BGAA ENE JILIIN SONGUULIAR MAHN GARNA

  • Гүндэг (128.199.193.111)

    2016-05-12

    Ганбаатарын сонголт л мэдэх байх даа. Ер нь бол наашаа гэсэн хүнийг цаашаа гэхгүй л байх даа. Зөв сонголтоо хийж зөв нам эвсэлдээ орох байх өө.

  • Гүндэг (128.199.193.111)

    2016-05-12

    Ганбаатарын сонголт л мэдэх байх даа. Ер нь бол наашаа гэсэн хүнийг цаашаа гэхгүй л байх даа. Зөв сонголтоо хийж зөв нам эвсэлдээ орох байх өө.

  • Гүндэг (128.199.193.111)

    2016-05-12

    Ганбаатарын сонголт л мэдэх байх даа. Ер нь бол наашаа гэсэн хүнийг цаашаа гэхгүй л байх даа. Зөв сонголтоо хийж зөв нам эвсэлдээ орох байх өө.

  • Барс (203.169.50.152)

    2016-05-12

    МАХн-д ороо Уянгын намд дандаа олигархиуд байгаа Сайхансанбуу Баттулга Цог гээд дандаа мафихан

  • Барс (203.169.50.152)

    2016-05-12

    МАХн-д ороо Уянгын намд дандаа олигархиуд байгаа Сайханёанбуу Баттулга Цог гээд дандаа мафихан