Б.Гарамгайбаатараа хөрөнгө оруулалтын асуудал ярьвал шал ондоо юм ярина шүү
- 2016-05-12
- Улс төр
- 0

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандат хуваарилах тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудлаар, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж "Тойрог, мандатын тоог тогтоохдоо нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжийн асуудлыг гарцаа байхгүй харж үзэх ёстой. 13 сумтай аймагт нэгийг нэмэж болж байгаа юм бол яагаад 18 сумтай газар нутгийнхаа хэмжээгээр хоёрт ордог аймагт нэгийг нэмэж болдоггүй юм.
Б.Гарамгайбаатар гишүүний тайлбараар хөгжлөөрөө зүүн тал бол хоцрогдож яваа учраас зүүн талд нэг квотыг нэмэгдүүлж өгөх ёстой гэсэн байр сууртай байна. Бүх зүүн аймгууд засмал замаар холбогдсон, баруун таван аймгаас нэг ч аймаг Улаанбаатартай холбогдоогүй. Өнөөдөр баруун таван аймгийн хэмжээнд энэ замын асуудал дэд бүтцийн асуудал биш нийт нийгмийн асуудал болтлоо доройтсон. Б.Гарамгайбаатараа хөрөнгө оруулалтын асуудал ярих гэж байгаа бол шал ондоо юм ярина шүү. Хэн хэн тэр замыг авч яаж барисан баруун талын ажлыг 2012 онд бүгдийг нь төлөвлөсөн байсныг Ч.Сайханбилэг гарч ирээд бүгдийг нь болиулсан . Баянхонгороос Говь-Алтай, Говь-Алтайгаас цаашаа Ховд руу чиглэх замыг бүгдийг нь зогсоосон. Өнгөрсөн дөрвөн жил хамгийн их хохирсон нь хэн вэ? Баруун аймаг.
Монголын ирээдүйн хөгжлийн үүц хаана уу гэхээр баруун талд байхгүй юу? Гарцаа байхгүй. Тэгэхээр Хэнтийгээс нэгийг нь хасаж Говь-Алтайд нэгийг нэмэж өгөөч" гэсэн санал гаргасан байна.
“Хэнтийд ноогдох мандатын тооноос нэгийг хасаад Говь-Алтайд нэгийг нэмэе гэсэн саналыг дэмжие” гэдгээр санал хураалт явуулсан боловч гишүүдийн 41.2 хувийн саналаар дэмжигдсэнгүй.
О.Заяа

Сэтгэгдэл (0)