АН хүч түрэмгийлж төрийн эрхийг хувьчилж болохгүй

 

        Улс төрчдийн үнэн нүүр царай илчлэгдэж, өөрсөддөө ашигтай л бол ямар ч тогтоол шийдвэр гаргах нь хамаагүй тэд авирлаж болдогийг энэ удаагийн сонгуулийн тойрог, мандат хуваах асуудал дээр тодоос тод харагдлаа. Төрийн эрхийг барьж буй АН сонгуульд цөөнх болох бий гэсэн айдастай байгаа бололтой. Тиймдээ ч эрх баригч нам өөрт ашигтай хувилбараар тоглоомын дүрмийг өөрчилдөг жишигээр шийдвэрийг гаргуулж чадлаа. Тэд сонгуулийн хуулийн дархлааг хүртэл оффшордчихлоо. Үүнийхээ хүчинд тоглоомын дүрэмд хүссэнээрээ өөрчлөлт оруулах эрхзүйн орчинг бий болгосон нь энэ.

 

Өчигдөр Цэцийн шийдвэрийг хүлээн авсантай холбоотой УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг Төрийн байгуулалтын байнгын дараа хэлэлцэж, УИХ-ын чуулганаар эцэслэн баталсан. Тэгвэл хоёр намын тохиролцоогоор эхний ээлжийн хар зураглалаар орон нутагт 13, нийслэлд 15 мандат хуваарилахаар зэхсэн байж. Б.Гарамгайбаатарын хэлж байснаар 28-ыг голоор нь буюу 50:50 хувьдах санаачилга гишүүдээс  гарч, нийтээр дэмжсэн тухай хэлж байсан. Харин МАН-ынхан тойрог, мандатын тоог тогтоохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоог харгалзан тогтоох ёстой гэсэн хуулийн заалтын дагуу 20-ыг нь хөдөөд, наймыг нь нийслэлд хуваарилах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

 

Гэвч АН-ын хатуу шаардлагыг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн авсан бололтой.  Ингэснээр 320.852 хүн амтай Баянзүрх дүүрэг зургаан мандат. Өмнө нь гурван мандаттай байсан эл тойргийг ийнхүү жижиглэж нэг намаас зургаан хүн нэр дэвшинэ. Сонгинохайрхан дүүрэг ч мөн ялгаагүй. 307.224 хүн амтай энэ тойрогт гурван мандат нэмж зургаа болгохоор Сонгуулийн ерөнхий хорооноос оруулж ирсэн байв. Харин Баянгол, Хан-Уул, Чингэлтэй, дүүргүүдэд тус бүр хоёр мандат нэмснээр дөрөв болж байгаа гэнэ. Багахангай, Багануур, Налайхыг нийлүүлж 68.363 хүн амд нэг мандат хуваарилахаар эхний байдлаар тохиролцжээ. Сүхбаатар дүүргийн хувьд хоёр мандаттай байсан бол нэг нэмэгдэж, гурав болж. Угаасаа  хар зураглалаар тус дүүрэгт дөрвийг хуваарилж байсан ч нэгийг нь сугалж орон нутагт шилжүүлэх тухай улс төрийн хүрээнийхэн дунд байсан. Энэ нь ёсжлон бүтсэн хэрэг. Учир нь Баянзүрх дүүрэгт 59.444 хүнд нэг мандат оногдож байхад Сүхбаатар дүүрэгт 34.408 хүнд нэг “сугалаа” хувааригдах нь ариун явдал уу хэмээн зарим нь ам асууж байсантай холбоотой.

Орон нутгийн тухайд Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Орхон, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Төв, Баянхонгор, Ховд аймгуудад тус бүр нэг мандат нэмэгдэж гурав, гурван горилогч зүглэнэ. Харин Увс, Дорнод, Завхан, Дундговь, Булган аймгуудад нэмэлт тийз олгохгүй. Өөрөөр хэлбэл, тэд урамшуулалд хамрагдахгүй.  56 мянган хүн амтай Говь-Алтай нэг мандаттай байхад 46 мянган хүн амтай Өмнөговь, 58 мянган хүнтэй Сүхбаатар аймаг хоёр мандаттай байгаа нь шударга ёсонд нийцэхгүй гэх шүүмжлэл цахим ертөнцөд өрнөж эхлэв. Үнэндээ Баянхонгор аймаг 83.6 мянган хүн амтай. Гурван мандаттай болсноор 28 мянган сонгогчид нэг гишүүн оногдоно. Гэтэл 59 мянган хүн амтай Булганчуудад ганц мандат хуваарилагдсан нь ёстой л ариун явдал уу гэхээр аж. Тиймээс Шударга л байцгаая гэх уриалга ч цөөнгүй хүний амнаас урссан. Түүнчлэн  АН-ын өөрсдөө харьцангуй өндөр санал авдаг газрууддаа квот нэмэгдүүлсэн байна гэх хардлага ч цухалзаж эхэлсэн. Ингэж хардах болсон нь Дорнод, Увс, Завхан аймгийг хэлэлцээрээс “хассан”-тай холбоотой гэх. Мөн ИЗНН-ынхан саналын тоогоороо ялалт байгуулах хэмжээний бус ч сүүл мушгигчдыг тэргүүлдэг. Түүнчлэн энэ удаагийн сонгуулиар АН-тай гар барихаар зэхсэн ИЗНН-ынхан энэ тойргийг авахаар бэлтгэлээ базааж буй. Увс аймгийн тухайд час улаан тойрог. Улаан сарнайтай малгай өмссөн хэнийг ч шууд гар өргөөд явуулчихдаг. Завханы хувьд цоохор. Тэгээд ч 69 мянган хүн амтай тул квот нэмээд байх шаардлага үгүй байсан биз. Ямартай ч улс төрийн газрын зураг дээрх АН-ынхны ерөнхий зураглал Сонгуулийн ерөнхий хорооныхонтой яв цав таарлаа. Жилээс жилд сонгогчдын ирц муудаж, 60 хувь хүрэхтэй үгүйтэй байдаг болсон. Энэ удаад ч ялгаагүй байх төлөвтэйг улс төрийн намуудын судалгаа харуулдаг. Энэ үүднээс авч үзвэл 5000-6000 хүний санал авахад л парламентын босго алхаж, УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх эдлэх боломжтой болох нь.

 

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (94.234.170.34)

    2016-05-14

    MAN- nhan songuuliin surtchilgaa gej mungu ureh hereggui yum bna , gantshan naaduuliinhaa hiisen ene toirog huvaaltiig l niit ard tumend songuuli boltol uzuulj tailbarlaad bai,

  • zochin (202.9.41.219)

    2016-05-13

    odoo ed nariig hen ch songohgvi hvn bvr yah gej sanal ugubuu gej halaglaj suunashde ene tenegvvd medej baigaa bolob u uursdiih ni amidral hooloigoor ni hahcihsan bolohoor medehgvide malnuud har mashinaaraa luibardaj garch irdeggvi lum bol 7 n sariin 1 n bolohbiide

  • AX (122.201.19.30)

    2016-05-13

    Ардчилал гэж алагчлалгүй, шударга байхын нэр шүү дээ. Аяганы алагаас, адууны алаг гэдэг шүү дээ. Ард түмээн ардчилал, тусгаар тогтнолоо аврахын тулд "ардчилсан дүртэй" авилгачдыг бус, ард түмнийхээ аж байдал, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилго, чин сэтгэлтэй, тулхтай улс төрийн түшээдийг сонгоорой.