Чуулганы хуралдааныг завсарлууллаа
- 2016-05-13
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы баасан гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдааныг ирц бүрдээгүй шалтгаанаар завсарлууллаа.
Чуулганы хуралдаан 09.00 цагаас эхэлж, нийт 14 асуудал хэлэлцэхээр товлосон. Гэвч гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учир эхэлж чадалгүй байсаар үдээс өмнөх хуралдааныг завсарлуулав. Хуралдаан даргалагч УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж "Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх хуулиудаас Шүүх байгуулах тухай хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна. Тиймээс МАН-ын бүлгээс ядаж 2-5 гишүүнээ хуралдаанд оруулахыг хуралдаан даргалагчийн хувьд шаардаж байна" гэв.
Үүгээр үдээс өмнөх хуралдааныг завсарлуулж, үдээс хойш 14.00 цагаас Ерөнхий сайдын мэдээллээр хуралдаан эхлэх боллоо.
Н.Туяа

Сэтгэгдэл (1)
ard irged (202.9.42.1)
songuulia naashluulaachee,surtachilgaa hereggui eee,ard tumen songoltoo hiisen,AN 2020 ond bodvol baih l bailgui ter boltol bayartai.