Б.Бат-Эрдэнэ: Нүглийн нүдийг гурилаар хуурч байна
- 2016-05-13
- Улс төр
- 0

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг малчдын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дараагаар нь гишүүдийн асуултад хариулсан юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
- Монгол Улс бүхэлдээ зээлийн барьцаанд байна. Зээлийн тойргоос гаргая гэж байхад асуудал шийдэхгүй байлгаж байгаад малчны зээлийг бууруулах шийдвэр гаргасан. Цогцоор нь яаж шийдэх вэ гэдгийг хөндөх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурч байна. Та Дубайд очоод Оюутолгойг дэлхийн 14 банкны барьцаанд тавьсан. Тэгээд 1 сая хонь гаргахаар боллоо гэсэн. Гэтэл та нэг ширхэг ч хонь гаргаагүй. Ийм байдлаар молиго үмхүүлдгээ болих хэрэгтэй.
- Малчны зээл нэг өдөр бий болоогүй. 240 тэрбум төгрөг гарсан байгаа, энэ зээлд. Жилийн 30 хувийн хүүтэй байсан. Үүнийг жилийн 10 хувьд хүргэсэн. Тиймээс асуудлыг шийдэж байгаа царай нь сарын 0.1 болж, карманаас нь 13.5 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Засгийн газрын зүгээс цогцоор нь шийдэж байна. Мөн “Сайн оюутан”, “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн өвөл, хавар маш хүнд байсан. Тиймээс өвөлжилт хаваржилтад анхаарч, Онцгой комисс маш сайн ажилласан.
Таван сарын 6-ны өдрөөс Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Хөрөнгө оруулалт, ажлын байр нэмэгдэнэ. Монголын хөгжлийг одоо зогсоож чадахгүй. Хуучин бид нөхцөлтэйгээр мах экспортлох аж ахуйн нэгж хаагдаж байсан. Харин одоо 12 аж ахуйн нэгж мах экспортлох зөвшөөрөлтэй байгаа.
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:
- Хөдөө орон нутагт мал мах, арьс ширний үнэ буурсан нь малчдын амьжиргааг хүндрүүлж байна. Махны экспорт юу болсон бэ? Тэрбум ам.долларын экспортоос хэд нь гарсан бэ? Вакцины төсөв нэмэгдээгүй, малын тоо өсч, вакцины үнэ нэмэгдсэн. Вакцины асуудлыг шийдэх тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?
- Бид жилээс жилд малын гаралтай түүхий эдийн үнийг анхаардаг. Өнөөдөр ноолуурын үнэ кг нь 71 мянга орчим байгаа. Арьс ширийг экспортлох тал дээр нэг удаагийн арга хэмжээ зохион байгуулсан. Махыг ОХУ, БНХАУ руу экспортлох зөвшөөрөлтэй компани бага байсан. Харин одоо тусгай хэлэлцээр байгуулан анхаарч ажиллаж байгаа. 12 компани мах экспортлох эрхээ авсан. Вакцинтай холбоотой асуудлыг Засгийн газар хэлэлцэн гаргасан байгаа.
Ийнхүү гишүүд асуулт тавьж дууслаа. Үүний дараагаар Шүүх байгуулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
О.Заяа

Сэтгэгдэл (6)
иÑгÑн (103.229.120.200)
ÐÒ¯Ð¹Ñ Ð½Ð°Ñ Ð°Ð¾Ð´ Ð³Ò¯Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ Ð½Ð°Ñ Ð°Ð¾ Ñаад гÑгÑÑÑÑ Ñ Ò¯Ð½Ð´ÑÑ.Ó¨Ó©ÑÓ©Ó© Ñ Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ Ó©Ñөөлийг Ñ Ñ Ð¸Ð¹Ð»Ð³ÑÑ Ð³Ò¯Ð¹.Ð¥ÑнÑийÑүүд үүнийгÑÑ ÑаÑаж ав аÑай дÑÑÑ Ñ Ò¯Ð½ Ð°Ð»Ð´Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð»Ð³Ò¯Ð¹ дÑÑ
(76.94.73.18)
xeden jil songogdov, bas neg saixan xulxi noxor doo,, xunii urmand yu ch xiigeegui,, songuuli boloxoor saixan xoshgoruulna daa,, erdenetiig bas l shaxaagaar samarsan xun dee
(103.10.23.146)
ÐÓ©Ñ Ñ Ò¯Ð½ УÐÐ¥-д ÑÑÑгаад ÑÐ¼Ð°Ñ Ñ Ð¸Ð´ Ñид алга аа. ÐÑлÑÑн Ñ ÑдÑн жил ÑÑÑлаа. Ðвоо Ñм Ñ Ð¸Ð¹ÑÐ¸Ñ Ñм боловÑÑ Ð³Ñж Ñ Ð°Ñдаг байÑан. Хүнийг Ñ Ð°Ð¶Ð¸Ð» Ñ Ð¸Ð¹Ð»Ð³ÑÑ Ð³Ò¯Ð¹, Ó©Ó©ÑÓ©Ó© Ñ Ð°Ð¶Ð¸Ð» Ñ Ð¸Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ Ñ Ó©Ð³Ð¸Ð¹Ð½ Ñ Ð¾Ð¾Ð»Ð½Ñ Ñав Ñмаа. ÐаÑ-ÐÑдÑÐ½Ñ Ð±Ó©Ñ Ð·Ò¯Ð³ÑÑÑ Ð¼Ó©ÑÓ©Ó©ÑÓ©Ó© Ð±Ó©Ñ Ó©Ó© баÑилд. ÐаÑилдаж Ñ ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ л дÑÑ. Ð¥Ò¯Ò¯Ñ Ð´Ò¯Ò¯Ð´ даÑгалжÑÑлдагÑан ÑÑ ÑадагÑан ÑмаÑÑ Ð±Ð°Ð¹Ñан УÐÐ¥-д бол бÑг Ð±Ð¾Ð»Ð¾Ñ Ð¾Ð¾Ñ Ó©Ó©Ñ Ð¸Ð´ Ñид алга, Ð±Ó©Ñ Ð³Ñай!
ÐоÑин (202.21.106.145)
ÑÐ°Ð½Ð°Ð¹Ñ Ð³ÑÑил Ñ Ò¯Ð³Ò¯Ð¹ Ó©Ñөн оÑÑÑлдаг ÑÑ?? ÐÑвÑл ÑонгÑÑлÑд оÑÐ¾Ñ Ñн ÑÑлд Ó©Ñөнд оÑÑÑлÑан Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ð½Ó©Ó©Ñ Ð½Ñ Ó©Ó©ÑÑддөө заÑÑÑÑлдаг ÑÑ??нÑÑÑÑÑ "ÐÑÑоÑгүй" бил Ò¯Ò¯? Ñ Ó©Ð³Ð¸Ð¹Ð½ бүү ÑÑÑ?
(202.9.42.4)
СаадÑай балагийн Ñ Ð¾Ñ Ð´ÑÑÑÐ°Ñ Ð³Ò¯Ð¹.ÐайлÑÑлж дÑÑÑÐ³Ð°Ñ Ð°Ð°Ñ
zochin (150.129.143.213)
Tanii Gar tsever,setgel tsever geed baigaa biluu.Tegeed bas gangnam stail hiine biz,