АН-ын бүлгийн хурал хойшиллоо

 

АН-ын бүлэг өнөөдөр уламжлал ёсоор 10.00 цагаас ээлжит хуралдаанаа хийх байсан. Гэвч тодорхойгүй шалтгаанаар бүлгийн хурал нь хойшиллоо.

 

Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан юм. Тэд АТГ-ын дарга болон энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдэх асуудлуудын талаар бүлэг дээрээ ярилцах ёстой юм. Эдгээрээс сонирхол татаж байгаа нь АТГ-ын даргын асуудал юм. Магадгүй уг асуудалтай холбоотойгоор бүлгийн хурал нь хойшилсон байж ч болзошгүй гэж зарим эх сурвалжууд таамаглаж байна.

 

АН-ын бүлгийн үдээс хойш хуралдах юм байна. Харин цаг нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)