Ч.Хүрэлбаатарыг ”ТЭСО”-гийн О.Цогтгэрэл гүтгэв үү
- 2016-05-16
- Улс төр
- 0

Сонгууль хаяанд ирж, сошиал орчинд улс төрийн зорилгоор УИХ-ын гишүүд рүү дайрах, тэдэнтэй холбоотой анхаарал татсан үнэн, худал нь мэдэгдэхгүй мэдээллүүд цацагдсаар байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар рүү нэр, хаягаа нууцалсан фэйсбүүк хаягнаас удаа дараа гүтгэж доромжилсон тул тэрээр цагдаагийн байгууллагад хандсан аж. Харин цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, Ч.Хүрэлбаатар руу удаа дараа дайран доромжилсон хаягийг тодруулахад, Тэсо корпорацийн бүртгэлтэй IP хаягийг ашиглаж, гүтгэлэг, доромжлол үйлдсэн болох нь тогтоогджээ. Цагдаагийн байгууллага нэгэнтээ тийм хариу гаргаад, үргэлжлүүлэн шалгаж байгаа учир Ч.Хүрэлбаатар гишүүн үгээ хэлж эхэлжээ. Тэрээр “Тэсо корпорацийн эзэн, Н.Алтанхуягийн зөвлөх асан, Увс аймгийн АН-ы дарга О.Цогтгэрэлд хандаж хэлэхэд намайг гүтгэж, доромжилж, гүжирдэж, муулах замаар улс төрд орж ирнэ гэж бодож байгаа бол ЧИ том алдаж байна” хэмээн сошиалаар сануулга өгчээ.
Увс аймагт АН-аас тус корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэл, МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар нар өрсөлдөх юм. Тиймээс О.Цогтгэрэл өрсөлдөгчөө намнахын тулд хуурамч мэдээлэл тараасан болж таарав уу.

О.Заяа

Сэтгэгдэл (0)