Эрх ашгийн төлөөх тэмцэл ба эрх баригчдын увайгүй үйлдэл
- 2016-05-17
- Улс төр
- 0

Энэ хаврын УИХ-ын чуулган эхэлсэнээс хойш төрийн ажил үндсэндээ зогссон гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй байх. Хаа сайгүй л дээр доороо хүлээлтэд шилжсэн, харзнасан хууль хэрхэн хэнд ашигтайгаар батлагдахыг сэм тандсан хүмүүс саарал ордноор “тэнүүчилж” энэ хаврыг өнгөрүүлэв. Нэг сэтгэл эмзэглүүлэм зүйл ашиглагдах нь тэд чуулганы хуралдааныг хүссэн үедээ хийж, долоо хоногийн хуралдааны хуваарь алдагдах нь байдаг л үзэгдэл болж хувирлаа. Пүрэв, баасан гарагт хэлэлцэхээр 20 гаруй хуулийн төсөл жагсаадаг ч хамгийн ихдээ хоёр гурваас хэтрэхгүй байгаа нь хэний эрх ашгийн төлөө чуулганы танхимд суугаагаа тэд марддаг бололтой. Ажиглагддаг нийтлэг зүйл нь өөрт ашигтай хуулиа 20 минутын дотор л хэлэлцэж баталдаг “эрээ” цээргүй явдал юм. Өглөөхөн СЕХ-оос оруулж ирсэн сонгуулийн тойрог, мандатыг хуваарилах тогтоолын төслийг үдээс хойш нь байнгын хороо хуралдуулан хэлэлцэж, үдэш нь чуулганы хуралдаанаар хэлэлцэж орхисон жишээ үүнийг тод харуулна.
Өнгөрсөн баасан гарагт л гэхэд чуулганы хуралдаанаа ажлын цаг дууссан хойно хуралдуулж, баахан хууль батлалаа. Энэ хавар өргөн барьсан болон хэд хэдэн чуулган дамжиж, гишүүдийн ажлын ширээнд тоосонд дарагдан хэвтэж байсан Халх гол үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 2015 оны нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн тайлан зэрэг хэд хэдэн чухал хуулийг баталсан юм. Мөн хуучин хууль нь зургадугаар сарын 1-нээс хүчингүй болж буй Шүүх байгуулах тухай хуулийн төслийг бараг л гишүүн нэг бүрт утасдаж гуйлга түүлгэ тавьж байж батлуулсан гэхэд хэтийдэхгүй. Тухайлбал, Ц.Оюунгэрэл гишүүн шүүх байгууллага эрхзүйн чадамжаа алдахад хүрлээ. Эрхэм гишүүдээ хуралдаа ирнэ үү хэмээн зарлал тарааж гишүүдийг цуглуулсан нь худлаа биш. Эдгээр хуулийн төслүүд бүгд салбар бүртээ чухал хуулиуд. Тэр дундаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх, Халх гол үндэсний бүтээн байгуулалт, Хууль сахиулах тухай хуулийн төслүүд маш чухал.
Гэтэл эдгээр хуулийг баасан гарагт УИХ долоо, наймхан гишүүний ирцтэй хуралдаж батлав. Уг нь энэ танхимд Монголын ард түмний төлөөлөл болсон, хууль батлах үндсэн үүрэгтэй 76 гишүүн сууж байх ёстой ч ажил давхцаагүй, сайн дур нь хөдөлсөн, хийх юмгүй долоон гишүүн хуралд сууж бусдынхаа кнопоор тоглодог болсныг нуугаад яах вэ.
Дөрвөн жил УИХ-аар яригдаж буй Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Худалдааны тухай, Малын эрүүл мэндийн тухай, Малын генетик нөөцийн тухай, Хог хаягдлын тухай гэсэн чухал хуулиуд мөн л хэлэлцэх дарааллаа хүлээн тоосонд дарагдсаар.
Аливаа юманд хэмжээ гэж байдаг гэдгийг эрх барьж буй намынхан сануулах цаг нь болж. Монгол төрийн ажил нэг намын даргын захиалгаар явдаг ийм гажиг тогтолцоо энэ парламентын үед тогтлоо. Өөртөө зориулж тойрог зурдаг улаандаа гарсан луйврыг зөвхөн АН-ын гишүүд л хийж чадах байх, өөр хэн ч биш. Цэцийн даргыг ажлаас чөлөөлснөөр эхэлсэн ордны ичгүүргүй хуйвалдаан эцэстээ баруун хязгаар нутгийг ялгаварласан, зүүн хязгаар нутгаас гишүүд байхгүй болсон гэсэн дуусашгүй тэнэглэл болж, улмаар эцэг өвгөдийн минь сүнс сүлдийг сэрээж хэрэлдэх хүртлээ даамжирлаа. Хэтэрхий их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэгчээр дүр эсгэсэн ардчилагчдад атгуулсан төр маань дарангуйлал болж хувирлаа.
Ямар ч хамаагүй үнээр дахин төрд суухын тулд тэд юу эсийг хийж, үйлдэж буйг бид харлаа, үзлээ. Албан тушаалын төлөө анд нөхдийгөө ч шоронд явуулж чадах ардчилсан нийгмийг бид үзлээ. Парламентад эрхзүйн чадамж байхгүй. Тэгсэн ч хөшигний цаадах улс төрөө тэд сонгууль дуустал хийх нь. Араа мэдэхгүй оодорч буй тэдэнд ард түмэн бид жинтэйхэн дүн тавих цаг нь ч болчихож. Юманд хэмжээ гэж бий. Төр түмэн нүдтэй гэдгийг тэд бас санууштай.
О.Заяа

Сэтгэгдэл (4)
Ð¡Ð¾Ð½Ð³Ð¾Ð³Ñ (112.72.11.67)
ÐÐ ÑонгÑÑÐ»Ñ Ð»ÑйваÑÐ´Ð°Ñ Ð´Ð°Ð° гаÑамгай бааÑÑаа ÑÐ°Ñ ÑойÑог Ñ ÑÐ²Ð°Ð°Ñ Ð´ÑÑÑ Ñ Ð°ÑÑÑллаа. Ó¨Ó©ÑÑөндөө зоÑиÑлаад зÑÑÑан зÑÑгийг Ð½Ñ ÑÑ ÑÑÑой иÑÐ¸Ñ Ð±ÑлÑиÑÑ Ð°Ð¹ алга даа ÑдÑнд. ÐÑд ÑүмÑн Ñ Ð°ÑиÑгий Ð½Ñ ÑÐ°Ð½Ð³Ð°Ñ Ð°Ð½ өгөө мÑÐ´Ð½Ñ Ð±Ð¸Ð·.
ÐÐЧÐÐ (59.153.114.155)
УÐÐ¥ ӨӨРӨӨ ХУУÐÐÐÐ ÐÐÐРУÐÐÐ ÐӨРЧÐÐ, ÐС ÐÒ®ÐРЧÐÐÐÐÐÐÐ ÐÐÐСÐÐ. ÐÓ¨ÐШÐÐЦÐÐÐÐ, ÐÐÐРУРЬÐÐÐЧ Ò®ÐÐÐÐÐ Ò®ÐÐТ ÐÐРЧÐÐ Ò®ÐҮРÐÐÐÐ, ÐÐÐ ÐЫРҮÐÐÐÐ, ТÐÐÐÐÐ, ХУÐÐÐÐÐÐÐÐ, ХУÐÐÐÐÐ ÐÐÐÐÐÐРУÐС, ÐРРТҮÐÐÐРХУÐЬ ÐÐЯРШÐÐÐÐÐÐÐÐ¥ ÐÐÐСÐÐ. ÐҮХÐÐÐÐÐ ÐÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐÐÐ. ÐРРТҮÐÐÐÐ, СÐÐÐÐÐТÐРУХÐÐÐÐÐ, УРСУУРЬТÐРХÐÐÐ, ШУÐÐÐ ÐÐ, ÐРХ ÐÒ®ÐТ ТӨРÐÐÐ ÐÐÐÐУУÐЪЯ.
иÑгÑн (202.179.27.84)
Ð¥ÑÑÐ»Ñ Ð³ÑÑÐ»Ñ Ð±Ð¾Ð»Ð¶ ÐРдаÑангÑйлал ÑогÑоож ÑонгÑÑлийг бÑдлианÑÑÑлж Ð°Ñ Ð¸Ð¶ ÑÓ©Ñ Ð±Ð°ÑÐ¸Ñ ÑанааÑÑ Ð°Ð» Ð³Ð°Ð·Ð°Ñ Ð°Ð²Ñ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð°Ð³ аÑд иÑгÑд мÑдÑÑ Ñ ÑÑÑгÑÑй.Ðүгд л Ñ ÑÑлийн Ñ Ò¯ÑÑÑнд Ñ ÑналÑаа ÑавÑж зөв Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯ÑÑÑ Ñонгож Ðонгол ÑÓ©ÑÓ©Ó© зөв Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯ÑÑÑÑ ÑдиÑдÑÑÐ»Ð°Ñ Ñаг иÑÑÑн байна.Ðймд ÑонголÑоо зөв Ñ ÑÑлийн Ñ Ò¯ÑÑÑнд Ñ Ð¸Ð¹Ð¶ Ðонгол ÑлÑаа Ñ Ó©Ð³Ð¶Ò¯Ò¯Ð»ÑÑ Ð¸Ð¹Ð½ Ñөлөө Ñ Ð°Ð¼Ñаа Ð±Ð°Ð¹Ñ Ñ ÑÑÑгÑÑй байна даа ÐонголÑÑÑдаа.
малÑин (202.179.10.210)
малÑн ÑÑүүл мÑндийн ÑÑÑ Ð°Ð¹ Ñ ÑÑлÑ, малÑн генеÑикийн нөөÑийн ÑÑÑ Ð°Ð¹ Ñ ÑÑлиÑдÑг ÑаÑалÑай өмнө баÑÐ»Ð°Ñ ÑааÑдлгаÑай ÑÑ ÑÑгвÑÑÑ Ð¼Ð°Ð»Ñид ÑонгÑÑлÑд оÑолÑÐ¾Ñ Ð³Ò¯Ð¹ гÑв