О.Баасанхүү Орхон аймагт нэр дэвшихгүй

 

        Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр Улсын Их Хурлын гишүүнээр болон Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж байгаа хэмээн мэдээллээ. Энэ ажлын хүрээнд тэрээр Орхон аймагт ажилласан байна. Гэтэл үүнийг нь эндүү ташаа ойлгож, тус аймагт нэр дэвших гэж байгаа мэтээр мэдээлж байгаад тэрээр тайлбар өгсөн юм.

 

Мөн Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэвлэлийн хурлын үеэр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой мэдээ, мэдээлэл гарч, нэр төрд нь халдаж байгааг тогтоолгох зорилгоор хууль хяналтын байгууллагуудад хандана гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдлээ.

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • goolingoo (203.169.50.152)

    2016-05-17

    Baasanxuu karer undurtei zaluu xarafdaad baidgiin. Mundag zaluuchuudiig urilaad MANAN oligarxuudiig unagaagaad uguuch

  • хүүбаасан (202.21.98.166)

    2016-05-17

    нэр дэвшээд хаанаас ч гарахгүй шүү дээ