Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан хойшиллоо

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагаас товлогдсон ч ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. 

 

Тус байнгын хороо өнөөдөр Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. 

 

Хуралдааны цаг одоогоор тодорхойгүй байна. 

 

О.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)