Аваргын охин, зааны гэргий нар Увсад өрсөлдөнө
- 2016-05-19
- Улс төр
- 0

Өнгөрөгч дөрвөн жилийн турш жагсаалтын нөмөр бараадан тактик боловсруулсан нөхдүүд орох байх газраа олж ядаж байна. Арга ч үгүй гэнэт Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, порпорцониаль системийг мажоритар системд шилжүүлж орхисон. Хайран хэдэн жилийг жагсаалтад мацаж тамираа барсан зарим хүмүүст “Дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу” болчихлоо. Үнэн хэрэгтээ дөрвөн жилийн туршид нэг тойрог усалж байсан бол аштай юу.
Харин жижиг тойргийн системээр явах болсноор зарим нэг тойрогт санамсаргүй нэр дэвшигчид тодорч байгааг эх сурвалж хэлэв. Нөгөө талаар өнгөрөгч 2012 оны сонгуульд мандат өвөртлөн тойрогт өрсөлдөөд өвдөг шороодсон нөхдийн байр суурь ч нэгэнт хазайсан. Шаанстай тойрогт мандат үхүүлсэн, алдсан нөхдөд ямар ч улстөрийн хүчин ахин мандат өгөхгүй гэдгийг хаа хаанаа хэлж буй. Тиймээс өнгөрөгч 2012 оны сонгуульд ялагдал хүлээсэн нөхдийн оронд санаанд оромгүй хүмүүс өрсөлдөх тухай мэдээлэл бий. Тухайлбал, Увс аймагт өнгөрөгч сонгуулиар Д.Нямхүү, Т.Мэндсайхан нар мандатаа “нухчихаад” ирсэн. Тиймээс АН эрхэм хоёрт ахин итгэл үзүүлэхгүй нь ойлгомжтой. Нөгөө талаар Увс аймагт АН ялалт байгуулж байсан түүх үгүй учраас арга ядсан АН бөхчүүдээрээ алдартай тус тойргоос суудал авчрах хамгийн магадлал өндөртэй хүмүүс нь бөхчүүд хэмээн тооцоолжээ.

Ийн тооцоолсны дараа АН бөхчүүдэд ханд хаяад ч нэрээ дэвшүүлчих хэмжээний хүн олдоогүй бололтой. Харин магадлал өндөр нэр цуутай бөхчүүд эхнэрээ, охиноо санал болгосон байна. Үүнд Х.Баянмөнхийн охин Б.Баясгалан, Д.Бумбаяр зааны гэргий Ц.Одонтунгалаг нарыг АН Увсын тойрогт илгээхээр зэхэж байгаа тухай яриа газар авчээ. Үүнийг зөвхөн хөндлөнгийн эх сурвалж бус увсчууд өөрсдөө шуурга шиг дэгдээж байгаагийн цаана чухам ямар зорилго байгааг таашгүй. Нөгөө талаар Б.Баясгалангийн нөхөр дархан аварга А.Сүхбатыг ч АН-ын нэр дээрээс сонгуульд зодоглоно гэх мэдээлэл олонтаа гарч байсан. Үүнээс харвал анхны парламентч гэр бүл төрөх магадлал байгаа тухай хошигнол ч хаа сайгүй тэнүүчилж байна.
Увс аймаг нь гурван мандатай. Тэгэхээр тавдугаар сарын 23-нд нэр дэвшигчдийн нэрс тодорч Увсын гурван мандатыг гурван бөхийн эхнэр өвөртлөөд гарч ирж мэдэх нь.
А.Буурал

Сэтгэгдэл (4)
ÑÑÑл (124.158.109.232)
аÑай Ñ Ð´ÑÑ
ÑÑÑл (124.158.109.232)
аÑай ÑдÑÑ Ò¯Ð³Ò¯Ð¹ байлгүй
bayanmunkh avarga (84.129.24.60)
xoorond ni barilduul aa
(202.9.41.161)
монголÑн ÑÓ©Ñ Ð±Ó©Ñ ÑүүдÑÑÑ Ð´ÑÑÐ°Ñ Ð³Ò¯Ð¹.