С.Баярцогт чимээгүй байхад Д.Батбаяр яах гээд байна

     Сонгуулийн чимээ бүхний босгоор давж юу юугүй хойморт залрах гэж буй энэ үед сонгуульд горилогчид түмний нүдэнд харагдаж байвал сайн муу нь огт хамаагүй ил гарахыг хүсч байна. Арай л би худалч хулгайч хэмээн бахирахгүй байх шив. Саяхан оффшор бүсэд мөнгөн хадгаламжтай хэсэг нөхдийн нэрсийг зарлаж шуугиан дэгдээв. Мэдээллийн шуурга дэгдээд бараг намдах тийшээ хандаж байхад сумо Д.Батбаяр л телевизийн суваг бүхнээр мэдээлэл өгч, “Надад ямар ч оффшор данс байхгүй. Японд барилдаж байхдаа цалингаа авдаг хэдэн данс байсан. Хаалгаагүй, одоо түүнд ямар ч мөнгө байхгүй” гэх зэргээр тоть шиг давтаж яваагийн цаана чухам юу нуугдана вэ. Сонгууль тулсан энэ цагт түүнээс өөр харагдах, ярих юм олдохгүй учраас ийнхүү ахин дахин давтаж яваа юм болов уу гэж таамаглалаа. Д.Батбаярыг гадаадад олон жил барилдаж бас бизнес хийснийг монголчууд бүгд мэднэ. Тийм хүнд гадаадын бүсэд хэдэн ч данс байж болохыг ард олон бас мэднэ.

      Тиймээс нэг удаа учир явлаа тайлбарлаад л орхино биздээ, ингэж сонгуульдах хэрэг байхгүй баймаар. Гэтэл жинхэнэ оффшор бүсэд сая ам.доллараа мартсан баян С.Баярцогт юу ч дуугарахгүй сууна. Нөгөө “Хаях би яараагүй байхад унах чи юунд яарна” гэдэг үг л эсрэгээрээ харчихсан мэт. Жинхэнэ хэргийн эзэн чимээгүй сууж байхад ямар ч гэмгүй Д.Батбаярын ийн улайрч байгаагийн цаана сонгууль л байдаг байх даа. Эсвэл оффшор бүсэд их мөнгөтэй болоод үүнийгээ нуучих гээд зүдрээд байгаа хүн юм уу гэж хардахад хүргэж байна. Сүүлдээ бүр АТГ-т хүртэл шалгуулахаар хандаж гээд хөл болж байна,аа.    

     Тэрбээр АТГ-т хандах үедээ "Намайг оффшор бүсэд данстай талаар монголын төдийгүй японы хэвлэлүүдээр бичиж байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөөч" хэмээн өөрийн биеэр албан тоот хүргүүлжээ. Кёкүшюзан Д.Батбаярын хүсэлтийг АТГ хүлээж авсан бөгөөд хуулийн хугацаанд хариу өгөхөө мэдэгдсэн байна. Арлын оронд Монгол Улсынхаа нэрийг гаргаж явсан талын Монголын хүү сонгууль дөхсөн үед энэ зэргийн шуугиан бодож олохгүй яахав. АТГ шалгаад хариу өгөхөөр нь энд тэндгүй бариад гүйх байх даа.

     Үнэн хэрэгтээ Японы хэвлэлүүд ч шуугиан тарьж байгаа эсэхийг ч бид сайн мэдэхгүй, хэн хэнийг яах гэж тэнгис далай давуулан бичүүлээд байгаа юм гээд олон асуудал босно. Энэ чинь Монгол Улсын УИХ-ын сонгууль болохоос Японы сонгууль биш. Тэгээд ч Японы хэвлэлд гарсан ханз үсэгтэй мэдээллийг Сонгинохайрхан дүүргийнхэн олоод уншчихгүй. Урьд өмнөх сонгуулиудаар манай зарим нэр дэвшигч өөрийнхөө тухай сөрөг мэдээлэл цацуулчихаад дараа нь зарга үүсгээд шуугиан дэгдээдэг байсан санагдах нь ч нэгийг өгүүлнэ. 

     Яахав, Д.Батбаярын хувьд өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотолчихсон учраас бариад гүйхээс өөр аргагүй.

А.Буурал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (25)

  • (27.123.214.118)

    2016-05-20

    Батбаяр зөв алхам хийж үнэн мөнөө олсон нь дээр энийг сонгуультай холбох шаардлаггүй. Үүний жишээг бусад нь баримтлах хэрэгтэй шүү. Өөрсдөө ард түмний татвараар цалинжиж татвар төлөөгүйгийнэ шоронд хүртэл хорьдог байж татвараас зугтсан энэ алхам гэмт хэрэг шүү дээ иймээс Батбаяр соёлтой шудрага хүн болохоор үнэн мөнөө олохыг хүссэн нь түүний сэтгэлийн дуудлага байхаа энэ сонгуульд ямарч хамаагүй нь ойлгомжтой

  • zochin (59.153.112.97)

    2016-05-20

    Энэ төмөр замын гурван угсармалын гомо мөнхжаргал гэдэг шоронгоор олон жил явсан хүн монголын интернэтэд од болоод дууслаа. Энэ нөхрийг эрэгтэй хүүхэд шохоорхдог гэдгээр нь төмөр замынхан андахгүй мэднэ дээ. Ичгүүргүй амьтан

  • (202.179.26.34)

    2016-05-20

    БАТБАЯР ЯПОНД НЭР ХҮНДГҮЙ НЬ ҮНЭН.БАРИЛДАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХОЙД СОЛОНГОСУУДТАЙ ХОЛБОГДОЖ ХЭРЭГ МАНДААЖ БАЙСАН УДААТАЙ.ГАНЦААРАА ЯПОНД БАЙСАН ГАНЦААРАА ХАНЗ МЭДДЭГ ГЭСЭН БАЙДЛААР ХАНДАЖ БОЛОХГҮЙ..2012 ОНЫ СОНГУУЛИАР НЭР ДЭВШИХДЭЭ ЯПОНЫ АРД ТҮМЭНД УЧИРСАН ЗОВЛОН ДЭЭР ДӨРӨӨЛЖ ӨӨРИЙНХӨӨ СУРТАЛЧИЛГААГ ХИЙЖ БАЙСАН.ЦУНАМАГИЙН ГАМИШГИЙН ЭСРЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЯПОНЧУУД НАДААР ДАМЖУУЛАН МОНГОЛООС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХ УЧИР БИ ГИШҮҮН БОЛБОЛ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ ЯРЬЖ ЯВСАН ХҮН ШҮҮ ДЭЭ ..........

  • IRGEN (112.72.12.107)

    2016-05-19

    BATBAYAR BOL SHUDARGA HUDULMURUUR OLSON MUNGU HAANCH BAIJ BOLNO HARIN BAYARTSOGT BOL NOTOI SHUU DEE SHALGAH NI ZUV

  • Сүмбээ (186.67.158.43)

    2016-05-19

    Манай ерөнхийлөгч ч гэж бөөрөнхийлөгч. МАНАН ч бас ингэж төр барина ч гэж юу байхав. Илэрч эхлэнгүүт л дуугарч байр сууриа илэрхийлмэр аядаж байсан. Энэ тал дээр манай хууль чанд хатуу байх ёстой

  • Сүмбээ (186.67.158.43)

    2016-05-19

    Баярцогтын хувь заяа ойлгомжтой. Төр үнэхээр ард түмний хэрэг зоригоор явдаг бол шийтгүүлж, мөнгөө хураалгаж улс төрөөс гарна. Хэрэв тэгэхгүй бол манай хууль шүүхийхэн бүгд нам дагаж худалдагдсан, Төрийн томчуул нь ардчиллын эсрэг байр суурьтай байдаг гэсэн үг

  • Даваа (186.203.134.5)

    2016-05-19

    Баярцогтын оффшорын хэгргийг хөндөж чаддаг цагдаа сэргийлэнхийн хүн байна уу ерөнхийлөгч нь хүртэл Дарханд үг хэлчихээд одоо булзайруулж байдаг. Аргагүй том артай хужаа юм аа

  • зулаа (138.122.103.158)

    2016-05-19

    сэлэнгээчүүдэд юу хийсэн бэ тэдний итгал үнэмшилээр нь оффшороо л нэмсэн байна шүү дээ

  • анад (177.73.69.135)

    2016-05-19

    Баярцогт одоо болсон дээр дээ хоёрын хоёр удаа шүү төрийн өндөр албан тушаалтан байж ийм шунал бас хэнэггүй байж болно гэж үү

  • даваа (203.169.50.152)

    2016-05-19

    хийсэн юмтай хэлэх үгтэй хүн шал өөр байдаг юм ядаж л нүүр бардам хаана ч гэсэн нуруу тэнэгэр сэтгэл өөдрөг байдаг байхгүй юу харин баярцогт хаашаа нуугдах уу яах уу гээд л сэтгэл нь их л зовниж байгаа даа энэ хүнийг л Улс орон минь тэжээсэн юм шиг байгаа юм

  • БАТХАН (204.194.29.4)

    2016-05-19

    23. БАТБАЯР БОЛ УГААСАА ЯПОНД НЭР ХҮНДГҮЙ Ш ДЭЭ ХОРЧИН ГАР ГЭДГИЙГ 100САЯ ЯПОН БҮГД МЭДНЭ. ЯАЖ ХООРОНД ЯС ХАЯЖ ЛУЙВАР ХИЙДЭГИЙГ МЭДНЭ. УГААСАА ХҮЧЭЭРЭЭ ОЛСОН МӨНГӨ БОЛ ЦӨӨХӨН ХЭДЭН ЯПОНЧУУДААС ШААСАН МӨНГӨӨ Л ОФФШОРТ ХИЙСЭН. ЯПОНООС ОРЖ ИРЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААС НИЛЭЭН ИДЭЖ УУСАН ХҮНДЭЭ. ОФФШОРЫНХОО УТГЫГ Ч ЗӨВ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ

  • Туулай (89.234.157.254)

    2016-05-19

    Сэрэл ихтэй 2 сдак сонгуулынхаа ажилд бэлдээд завгүй байгадаа бАЯРЦОГТЫГ Эбэ бараг хаячлаа Баярцогт Батбаяр 2 ч гэдсэ даахгүй идэж барахааргүй идэштэй болсн бгаадаа

  • БАТХАН (163.172.209.46)

    2016-05-19

    БАТБАЯР БОЛ УГААСАА ЯПОНД НЭР ХҮНДГҮЙ Ш ДЭЭ ХОРЧИН ГАР ГЭДГИЙГ 100САЯ ЯПОН БҮГД МЭДНЭ. ЯАЖ ХООРОНД ЯС ХАЯЖ ЛУЙВАР ХИЙДЭГИЙГ МЭДНЭ. УГААСАА ХҮЧЭЭРЭЭ ОЛСОН МӨНГӨ БОЛ ЦӨӨХӨН ХЭДЭН ЯПОНЧУУДААС ШААСАН МӨНГӨӨ Л ОФФШОРТ ХИЙСЭН. ЯПОНООС ОРЖ ИРЭХ БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААС НИЛЭЭН ИДЭЖ УУСАН ХҮНДЭЭ. ОФФШОРЫНХОО УТГЫГ Ч ЗӨВ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ

  • naraa (202.9.40.9)

    2016-05-19

    Ene neg caidaggui,khuviralgyi nokhor bainaa.ATG n mederelguyi bolchikhjee.

  • naraa (202.9.40.9)

    2016-05-19

    Ene neg caidaggui,khuviralgyi nokhor bainaa.ATG n mederelguyi bolchikhjee.

  • (77.61.223.245)

    2016-05-19

    Zuw zuw

  • (77.61.223.245)

    2016-05-19

    Zuw zuw

  • мөөгий (202.179.2.2)

    2016-05-19

    Батбаяр бол өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мөнгөтэй болсон. Баярцогт бол гадаад дотоодын луйварчидтай нийлж эх орныг минь худалдаж, авилга авч, ЭХ НУТАГ ХЯТАДДАА очих гэж байгаа асар их ялгаа бий

  • (103.212.116.199)

    2016-05-19

    ЗӨВ ШҮҮ

  • Zochin (103.57.95.119)

    2016-05-19

    Ene khoyor khoyoullaa KHyatad tsustai.Kharin khen ni iluu dotor khunii zaan gargakh ni l sonin baina.

  • Hurlee (203.194.114.204)

    2016-05-19

    Батбаяр бол өөрийнхөө хүч хөдөлмөрөөр мөнгөтэй болсон. Баярцогт бол гадаад дотоодын луйварчидтай нийлж эх орныг минь худалдаж, авилга авч, ЭХ НУТАГ ХЯТАДДАА очих гэж байгаа 2 ялгаатай шүү...