Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг батлав
- 2016-05-20
- Улс төр
- 0
Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтсон. Энэ талаархи тус байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийгэнэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооны2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 11 тоот тогтоолоор Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндсийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан батлан хамгаалах салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох хуулийн төслүүдийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулжээ.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хийсэн бөгөөд ажлын хэсгийн хүрээнд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан цэргийн жинхэнэ алба хаах насны дээд хязгаарыг тус бүр 2 жилээр нэмэгдүүлж, ахлагч, дунд офицер, эмэгтэй цэргийн алба хаагч 47, ахлах офицер 52, дээд офицер 57 нас хүртэл алба хаах, мөн офицерийн анхны цолыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч олгох зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудыг гаргасныг байнгын хорооны хуралдаанаар санал хурааж шийдвэрлэжээ. Хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга нь батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа байгууллагын цэргийн алба хаагчид дээд офицероос бусад цэргийн цолыг олгохгэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасныг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуулт гараагүй тул байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. Байнгын хорооноос хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 21, найруулгын 35 саналын томьёолол гаргасныг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тухайлбал, төслийн 8 дугаар зүйлийг Монгол Улсын иргэн сайн дурын үндсэн дээр цэргийн албыг гэрээгээр хааж болох, ингэхдээ хугацаат цэргийн алба хаасан иргэн цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах анхны хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид 2 жилээр 31 нас хүртэл нь сунгаж болохоор өөрчлөн найруулахаар болов. Мөн шаардлагатай мэргэжил, албан тушаалд иргэнийг ахлагч, офицероор 5 хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт албанд элсүүлж болохоор тусгахыг дэмжив. Харин төслийн 26 дугаар зүйлийн 26.2.1 дэх хэсгийн офицерын анхны цол олгох асуудлыг Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн бүрэн эрхт хамааруулах саналчуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадсангүй. Ингээд байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй болоннайруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Дараа нь Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооныөчигдрийн хуралдаанаар хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хурааж шийдвэрлэсэн юм.
Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Энхбаяр танилцуулсан бөгөөд санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан асуулт асууж тодруулсан юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй 7, найруулгын 13 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.
Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлав
Чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 12-ны өргөн мэдүүлсэн “Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ танилцуулав.

“Тогтоолуудад өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 13-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсгийг үндэслэн тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжжээ. Мөн Хуупь, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд “Хуульд оруулах өөрчлөлтийг зөвхөн нэг хуульд хамааруулж хийх ...” гэж заасны дагуу тогтоолын төслийг тус тусад нь хоёр тогтоол болгож хуульд нийцүүлэн боловсруулж тараасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Н.Энхболд нар байнгын хорооны дарга болон салбарын сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжсэн тул тогтоолын төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалт явуулж дэмжив. Уг тогтоолын төсөл батлагдсанаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоол болон “Малчид, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2012 оны 74 дүгээр тогтоолд тусгасан “... хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд...” гэсэн томъёоллоос “...хоршооны гишүүн...” гэснийг хасахаар болж байгаа юм.
Дараа нь Засгийн газраас энэ сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 13-ны одрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Упсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төслийг анхны хэлэлцүүлгээр батлах гэсэн горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Х.Болорчулуун, Л.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулсны дараа тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжив. Ингээд тогтоолын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.6 хувь нь дэмжсэнээр тогтоол батлагдлаа.

Ингэснээр Дорнод аймгийн Халх гол сумын нутагт Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хэмжээ, хилийн зааг, мал эмнэлгийн хяналтын цэгийн үйл ажиллагаа, тариалангийн технологи болон холбогдох бусад журмыг тогтоож, харьяалах төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлэхийг Засгийн газарт даалгахаар болов. Мөн энэ тогтоолыг баталсантай холбогдуулан “Хөдөө аж ахуйн “Халх гол" чөлөөт бүс байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцохоор боллоо.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийнанхны хэлэлцүүлгийг хийж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд танилцуулав.
Засгийн газраас энэ оны 04 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төсөлд Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд нийцүүлэн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, нэр томьёог жигдлэх хууль зүйн техникийн болон редакцийн шинжтэй зарим засвар хийж, төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Д.Ганхуяг, Д.Сарангэрэл, Л.Энх-Амгалан, Ч.Хүрэлбаатар нар байнгын хорооны дарга болон төсөл санаачлагч гишүүдээс асуулт асууж тодруулан хариулт авав. Ингээд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах байнгын хорооны горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 89.6 хувь нь дэмжлээ. Харин хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 90.2 хувь нь дэмжсэнээр Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдлаа. Мөн уг хуулийн төслийг дагалдаж өргөн баригдсан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг эцэслэн батлав.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг батлав
Чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаархи Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 7 саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэсэн байна.
Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл ажлын хэсгээс асуулт асууж тодруулсны дараа хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэлээ. Байнгын хорооны саналаар хуулийн төслийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтын “бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал” гэснийг “бэлгийн халдашгүй байдал” гэж өөрчилж, “Хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг” гэсэн төслийн 22 дугаар зүйлийг хасахаар болов. Мөн төслийн “Цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг” гэсэн 26 дугаар зүйлийг өөрчлөн найруулахаар болов. Ингэснээр цагдаагийн байгууллага нь Цагдаагийн албаны тухай хууль, Хууль сахиулах ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаас гадна гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх чиглэлээр хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн талаарх бүртгэл хөтлөх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглах, эдгээр мэдээллийг хүлээн авч шаардлагатай тусламж, зөвлөгөө өгөх, холбон зуучлах 24 цагийн утас ажиллуулах, мөн тухайн орон нутгийн хүн амын тоог харгалзан цагдаагийн байгууллагын бүтцэд цагдаагийн мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн нэгжтэй байх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг хүлээх юм.
Ингээд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 48 гишүүний 44 нь буюу 91.7 хувь нь дэмжив. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг дэмжиж баталснаар чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Сэтгэгдэл (0)