БНСУ-аас зээлэх 300 сая доллараар арван аймагт дулааны станц барина

 

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн урилгаар тус улсад энэ сарын 18-наас албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж айлчлалынхаа эхний өдөр Сөүл хотын дарга Пак Вон Сүн болон монгол иргэдтэйгээ уулзжээ. Айлчлалынхаа хоёр дахь өдөр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн байна.

 

Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Хөдөлмөрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ю.Идэрцогт, Эрүүл мэнд, спортын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл зэрэг албаны хүмүүс багтсан юм.

 

Хоёр талын албан ёсны хэлэлцээрийн дараа зарим салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрыг төлөөлөн 300 сая ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Уг зээлийг 2011 онд анх зээлэхээр Сангийн сайд С.Баярцогт тухайн үед тус улсаас манай улсад сууж байсан Элчин сайд Жон Илтэй гарын үсэг зурж байсан юм. Гэвч манай тал зээлийн хөрөнгийг юунд зарцуулахаа эцэслэн шийдэхгүй байсаар 2015 онд хугацааг нь дуусгасан. Харин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Аны манай улсад хийсэн айлчлалын үеэр хугацааг нь сунгасан юм. Улмаар Ерөнхийлөгчийн БНСУ-д хийж буй айлчлалын үеэр энэхүү зээлийн хэлэлцээрт дахин гарын үсэг зуржээ.

 

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн айлчлалыг сурвалжилж буй хэвлэлийнхэнд ярилцлага өгөхдөө 300 сая ам.долларын зээлийн хөрөнгийг юунд зарцуулахаа илэрхийлсэн байна. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал нэлээд олон жилийн дараа болж байгаа гэдгээрээ нэлээд өндөр ач холбогдолтой. Элчин сайдуудын төвшинд гарын үсэг зурж Мэргэжлийн хяналтын байгууллагуудын хооронд харилцааг сайжруулахаар боллоо. Манай олон иргэн БНСУ-д амьдрахын зэрэгцээ сурч, эмчлүүлж байна. Эдгээр иргэд маань Монголоосоо хүнсний зүйл их авч очдог. Түүнийг нь хилээр нэвтрүүлэхгүй хураах тохиолдол их гардаг. Үүнийг зохицуулахаар боллоо. Ингэснээр дулааны аргаар боловсруулсан болон болсон мах, махан бүтээгдэхүүнийг хилээр гаргахдаа манай Мэргэжлийн хяналтын байгууллага тусгай тэмдэг тавьж өгдөг болно. Түүнийг нь Солонгосын хил, гаалийн байгууллага хараад хилээрээ шууд нэвтрүүлдэг болох юм. Мөн 300 сая ам.долларын зээлийн хэлэлцээрт Засгийн газраа төлөөлж гарын үсэг зурлаа. Энэ зээлийн хөрөнгөөр 10 аймагт дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Аймгийн төвүүд Улаанбаатар хотоос ялгаагүй агаарын бохирдолтой болсон учраас ингэж шийдсэн юм. Мөн хот хоорондын тээврийн автобуснуудыг шинэчлэхэд зарцуулна” гэжээ. 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Батаа (112.72.12.107)

    2016-05-22

    Бүтээн байгуулж байгаа нь сайн байнаа гэхдээ жаахан хол харж сурмаараа Бид усан цахилгаан станцтай болох үед усгүй болчих вий дээ гм

  • Зочин (103.26.194.217)

    2016-05-22

    Энэ Элбэгдорж Монголын өр ихдээд байгааг ердөө үл ойшоож байдаг юм байна.Энэ хүн Монгол Улсыг, монголын ард түмнийг маш их өртөй болгох санаатай тийм бодлого баримтлаад байх шиг байна.Одоо бид Тажикстан билүү тэр улсын араас орж нутаг дэвсгэрээсээ энэ өртэй улсуудад таслаад таслаад өгөх л үлдэж байна даа.одоо яандаа ирээдүй минь

  • (45.117.34.14)

    2016-05-22

    Энэ ч арай хэтэрнэ

  • зочин (139.5.218.203)

    2016-05-21

    манайхан хаа явсан газраа зээл зээл гэж юм гуйж явах юм. Хоцрогдсон Ардчилсан Солонгосоосоо долоон дор шүү Бид яагаад өөрийн нөөц бололцоогоо ашиглаж болдоггүй юм вэ , яагаад данпдаа бусдаас гуйж царайчилж явах ёстой юм вэ

  • (59.153.112.159)

    2016-05-21

    Сонгуулийн өмнөх шоу. Энэ их мөнгөний сургаар биднийг баярлаж алга ташина гэж бодож. Хол хэвтнэ. АН-ын луйварчид Бонд гэсэн өрийн ихэнхийг нь өөрсдөө хуссан улс. Өмхий хомхой сэтгэлт АН-ынхан далд ор

  • (202.9.40.132)

    2016-05-21

    Даланзадгадын ДЦС-ын гашуун түүхийг мартаж болохгүй

  • irgen (83.251.86.95)

    2016-05-21

    yuun zeel ve. buudchihmaar yumaa

  • irgen (83.251.86.95)

    2016-05-21

    yuun zeel vee

  • (202.9.40.29)

    2016-05-21

    АН-ынхан яасан авч ханадаггүй зээл вэ. эд нарын авсан зээлийг ядарсан ард түмэн төлөх үү.

  • zochin (202.72.247.249)

    2016-05-21

    solongoschuud hulhinii hiideg daianzadgadiin stantsiig har huiten bolohoor l zogschuhdog ulsaas boon mongo ogood ch oligtoi bolohgui tomor zamiih dalangiin mongiig huvaagaad idchuhsen