НИТХ-д нэр дэвшиж буй удирдах албан тушаалтнуудыг ажлаас чөлөөллөө
- 2016-05-23
- Улс төр
- 0

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл НИТХ-д нэр дэвшиж буй удирдах албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх захирамж гаргасан талаар НЗДТГ-аас мэдээлэв.
Захирамжийн дагуу, “Нийтийн үйлчигээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Д.Энхсайханг чөлөөлж, Б.Ганзоригийг, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэнг чөлөөлж, Б.Батсүхийг, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяаг чөлөөлж, С.Цэдэнсодномыг, “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-ын дарга Ш.Одонтунгалагийг чөлөөлж, М.Цэндийг томилсон байна.
Мөн “Улаанбаатар хотын орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨҮГ-ын дарга Ч.Бямбажавыг чөлөөлж, Д.Энх-Амгаланг, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн төслийн зохицуулагч Л.Сайнтөгсийг чөлөөлж, Ц.Баярсайханыг, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” ОНӨҮГ-ын дарга А.Лхагвадоржийг чөлөөлж А.Буяндэлгэрийг, “Улаанбаатар хотын захирагчийн Туул, Био, Өлзийт дэх ажлын алба” ОНӨҮГ-ын дарга А.Цэрэнбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлж Э.Доржрагчааг тус тус томиллоо.
О.Заяа

Сэтгэгдэл (1)
Zochin (166.216.165.116)
6 sariin omno cholooldoggui yum bh da,Songuuli ongorood oor nam garch irheeree ene Niisleliin udirdlagiig sain shalgah heregtei.Bondiin mongiig ah duu,naiz nohod,hamaataniihaa companid sain ogson doo!!!