”Үзэсгэлэнт Чинхай Улаанбаатарт” үзэсгэлэн нээгдлээ

 

Дэлхийн цөлжилт, ган гачигаас сэргийлэх ажлыг соёлын арга хэмжээгээр дамжуулан хүргэх зорилтыг “Чинхай” муж дэвшүүлжээ. "Үзэсгэлэнт Чинхай Улаанбаатарт” үзэсгэлэнг  өнөөдөр “Централь таур”-т нээлээ.

 

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Чинхай мужийн Соёлын болон Хэвлэл мэдээллийн танхимтай  хамтран “Чинхай” мужийг монголчуудад таниулах соёлын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Тус соёлын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Чинхай мужийн Соёлын болон Хэвлэл мэдээллийн танхимын дэд дарга Кун Рун нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвөөс Хятад хэлд  сайн суралцсан хүүхдүүдийг Бээжин хот болон Хөх нуураар аялуулах юм байна. Мөн Солонгос, Хятад, Монголын хамтарсан Зүүн хойд Азийн үзэсгэлэн ирэх 8 дугаар сарын 16-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан зураач, сэтгүүлчдийн бүрэлдэхүүнийг “Хөх нуур”-тай танилцуулна хэмээн Хятадын талаас мэдээллээ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)