Гэр хороолол болон орон сууцанд 3752 гэрэлтүүлэг шинээр тавина

 

        Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт 2 тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина. Мөн нийслэлийн төвийн 6 дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 2622 гэрэлтүүлгийг шинээр хийх юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)