МАХН-ын өлсгөлөн зарлах хүсэлтийг хүлээж авсангүй
- 2016-05-27
- Улс төр
- 0

Өнөөдөр МАХН-ынхан "Шударга сонгуулийн төлөө" гэсэн уриатай жагсаалыг 09.00 цагт Чингисийн талбайд хийхээ мэдэгдээд байсан. Гэтэл одоогоор төв талбайд жагсаал цуглаан болоогүй байгаа юм. Тэд жагсаад зогсохгүй нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн. Тодруулбал, МАХН-ын дарга Н.Энхбаяраас эхлээд УИХ, Засгийн газрын гишүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдсэн билээ.
Тэгвэл МАХН-ын өлсгөлөн зарлахыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газраас хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрээр энэ асуудлаар дэд дарга Э.Эрдэнэжамьянд албан бичиг хүргүүлжээ. Албан бичигт "Жагсаал цуглаан хийх хүсэлтийг хүлээн авах боломжгүй төдийгүй эл өдөр "Гэр бүлийн өдөр" өдөрлөгийг зохион байгуулна" гэжээ.

О.Түвшин

Сэтгэгдэл (0)