Гадаадын ажиглагчид СЕХ-нд ажиллаж байна

 

        Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар ирсэн Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сонгуулийн урт хугацааны ажиглагчид Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-нд ажиллаж байна. 

 

Тэд өнгөрсөн онд шинээр батлагдсан Сонгуулийн тухай хуулийн орчинд сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж буй сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн үйл явцад ажиглалт хийж байгаа юм.

 

ЕАБХАБ-аас сонгуулийн урт  хугацааны 14 ажиглагч, богино хугацааны 300 орчим ажиглагч Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг ажиглана.

 

Эх сурвалж: СЕХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)