ТТЭН эвслийн нэр дэвшигчид СЕХ материалаа хүлээлгэн өгөв

 

Өнөөдөр "Тусгаар Тогтнол, Эв Нэгдэл" эвсэл нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүлээлгэн өглөө.

 

Тус эвсэл энэ сарын 27-нд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхмүүдээ тодруулсан. Нэр дэвшигчид дунд эдийн засагч Н.Дашзэвэг, яруу найрагч Ү.Хүрэлбаатар, хөдөлмөрийн баатар, жүдочин Х.Цагаанбаатар, пара олимпийн аварга З.Баатаржав, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн хүү Б.Хүдэр-Ян гэх мэт 44 нэр дэвшигчид багтаж байгаа юм.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)