Тулаанд хэн нь ялах вэ?
- 2016-05-31
- Улс төр
- 0
Сонгинохайрхан дүүргийн 73 дугаар тойрогт нэр дэвшигчдийн дунд нэг их ширүүн бус дундын тулаан өрнөж таарна. Уг дүүргээс өнгөрөгч сонгуулиар сонгогчдын итгэл хүлээн УИХ-д орж ирсэн “Монос”-ын Л.Эрдэнэчимэг дөрвөн жилийн дотор өөрийнхөө карьерийг сонгиночуудад унагаад авсан гэдгийг сонгогчид нь хэлдэг. Ямар сайндаа уулзалт хийх болохоор иргэд нь очдоггүй. Арга ядахдаа “уулзалтад ирээд нэгжээ аваарай” гэсэн зар тараасан тухай мэдээлэл цахимаар нэг тэнүүчилж байхав дээ.
Харин Л.Эрдэнэчимэг гишүүн энэ асуудалд тайлбар хийхдээ “Би сонгогчидтойгоо уулзах нь үнэн. Гэхдээ нэгж тараахгүй. Уулзалтын зарыг тараасан цөөн ажилтнуудад ажилд нь туслах зорилгоор утасны нэгж өгсөн гэсэн гэж манай ажилтнууд хэлсэн. Тэрнээс уулзалтад ирсэн хүмүүст нэгж тараахгүй” гэсэн. Хэрвээ ийм маягаар иргэд цуглуулж уулзаж байгаа бол сонгуулийн сурталчилгаа хийх үеэр хэнтэйгээ уулзаж ямар мөрийн хөтөлбөр танилцуулах вэ гэсэн асуудал зүй ёсоор ургаж таарна. Нөгөө талаар тэрбээр өнгөрөгч дөрвөн жилд тус дүүрэгт хийж бүтээсэн зүйлээр тааруухандаа орно. Казак түмний дунд очиж бүргэд гар дээрээ залсан зураг, бусдад зодуулсан бүсгүйг гэмтлийн эмнэлэгт очиж эргэсэн зураг, үнэтэй машинаа гайхуулсан жиргээнээс хэтэрсэн улстөр хийгээгүй. Энэ мэт нь бүсээ чанга бүсэлсэн сонгогчдод яагаад ч таалагдаагүйг өнгөрөгч хугацааны уур амьсгалаас харж болно. УИХ-ын гишүүн Л.Гүндалай охидоо бүгдийг нь Германд сургаж, тэднээсээ ирсэн захидлыг ном болгон хэвлүүлээд хөвсгөлчүүдэд тараасан нь унах шалтгаан болсон. Яагаад гэхээр сонгогч олон хүүхдээ гадаадад бүү хэл дотооддоо сургах зардлыг нь дийлэхгүй байхад ийн гайхуулсан нь өөрөө өөртөө хийсэн мэх гэж харахаас өөр аргагүй. Үүний нэгэн адил Л.Эрдэнэчимэг гишүүн үнэтэй машинаа гайхуулсан нь хэнд яаж таалагдах билээ. Яахав, Тавантолгойн орд гэж популистуудын шоуны талбар болсон зүйлийг шүүрч тэмцсэн, Тамхины хууль гээд дурдах зүйл бас бий.
Түүний гол өрсөлдөгч гэж болох З.Баянсэлэнгийн хувьд бол эгэл сонгогчдын ижил төрхөөр өнөөдөр ч хэвээрээ сонгогчдын сэтгэлд бууж байгаа нь давуу тал. Гэр хорооллынхоо байшингаас хийсэн нэвтрүүлэг, Н.Энхбаяртаа үнэнч байгаа төрх, “надад бензины мөнгө байхад л болно” гэсэн ядуухан ч гэсэн бардамнал нь шууд утгаараа сонгогчдын зүрх сэтгэл буусан нь гарцаагүй. Үүнээс харвал З.Баянсэлэнгэ гишүүнд томоохон боломж харагдаж байна. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд тэрбээр олонд гайхагдахаар ажиллаагүй ч УИХ-ын гишүүний үүргээ сайн гүйцэтгэсэнд тооцогдоно. Ямартай ч дэмжлэгийг нь авч орж ирсэн намынхаа даргыг бусад шигээ хаяж одсонгүй, өнөөдрийг хүртэл үнэнч зүтгэж байгаа нь Н.Энхбаярыг, МАХН гэсэн олон хүнд таалагдаж таарна. Нөгөө талаар өнгөрөгч хугацаанд тэрбээр УИХ-д бүлэг ч ахалсан, Байнгын хороо ч ахалсан, Засгийн газарт багтаж сайдын суудалд хүртэл дэвшсэн нь ч олны анхаарлын гадна яахин үлдэх билээ. Хамгийн гол нь тэр сонгогч олондоо хамгийн ойр байж чадсан түшээ гэж болно.
Гэхдээ хоёр бүсгүйн гол өрсөлдөгч нь Н.Учрал. Түүний хувьд нас залуу туршлага нимгэн ч нэр цэвэр улстөрийн чиглэлд бэлтгэгдсэн гэж болохоор боловсон хүчин мөн. Тэгэхээр хоёр бүсгүй маань дундаа тулалдах биш гуравдагч этгээдэд анхаарал ихээхэн хандуулах нь зүйн хэрэг.
А.Буурал
Сэтгэгдэл (15)
(185.100.85.61)
erdenechimeg dvvregtee hiisen yum bgmuu ailuud toggvi talhaa huwaaj awch bn shvv dee
ÐоÑин (5.249.145.164)
ÐÐ½Ñ 2 Ñн Ñ Ð°Ð¶ÑÑд УÑÑал Ñ Ð¾Ð» илүү ÑÐ»Ð°Ñ Ð½Ñ Ð±Ð°Ñаг ÑодоÑÑ Ð¾Ð¹ байна. ÐÑÑ ÑÑвÑÑ Ð¼ÑдлÑг боловÑÑол ÑайÑай залÑÑ.
(112.72.12.19)
2 ÑÑлаа Ñ Ð¸Ð¹ÑÑн ÑÐ¼Ð°Ð°Ñ Ð¼Ð°ÑÑÑÑ Ð°Ð½ даа.
ÐÐÐÐÐРСÐÐÐÐÐЧ (202.179.7.38)
ÐÐ ÐУРХÐÐ ÐÐÐЬ ÐÐ,ÐÐÐ 2-ÐÐС ӨӨРÐÐÐÐÐСРÐÐТÐÐ, УХÐÐÐТÐÐ, ÐÐ ÐÐÐ ÐÐÐÐÐÐТÐÐ ÐҮСÐÒ®ÐЧҮҮРÐÐÐРУУ.
Songinohairhan aas (166.216.165.54)
Songuuliin eronhii horoo huulia bieluulne shuu.MAHN hugatsaandaa amjij burtguuleeguig ene Buural medcheed daraa n ene Bayanselenge ch biluu ene hunii talaar bich!!!
ÑÐ¾Ð½Ð³Ð¾Ð³Ñ (27.123.214.114)
MONOsinh ni BayanSelenge yum uu.Benz gedeg ni hen ni bilee.Heeree adilhan bna shu.Neg ni lab aptekiin ezen gesen.Daraltin em ugdug gej bsan.Ene 2ig gargah hereggui gej bodoj bna .Uchralig zaluuchuud ih demjij bga gesen
songogch (27.123.214.114)
Monosin Bayanselenge Gishuun Erdenechimeg hoyor unen adilhan yumaa .Ene 2ig sain yalgadaggui bsan chini bas neg toirogt ursulddug bna sh dee .Hen ni garsan ch yalgaagui dee.Gomdoohguin tuld Hubaagdaad uguy.
za zailaa (103.10.22.41)
Awgai nar ywj hooloo hii
Sarnai (103.10.22.9)
hogshin awgai nar demii de..zaluu hun deer...
lk (202.179.23.212)
hen ni ch garahgvi.
(122.201.25.46)
ÐÑÑой жаÑан ÑÐ°Ð²Ð³Ð°Ð½Ñ ÑÑалдÑÑл нÑг Ð½Ñ Ð» ÑÒ¯ÑүүлÑÐ½Ñ Ð³ÑдÑг Ñиг ÑÐ½Ñ 2 ÑÑнÑгийн нÑг Ð½Ñ Ð³Ð°Ñнаа одоо Ñана даа
UIH (202.179.27.249)
Bolovsrol, soyoloos iluu chuhal zuil baina. Tuhain hunii amydraliin uhaan, hunii mus chanariig ny bas harah heregtei. Bas irged uruu handsan medleg.
narangarav (94.242.246.24)
medeej uchraliig demjinee...uye ni ungurj bgaa ih hurald olon jilig zuger suuj ungurusun 2 huhen heregggui
(103.26.193.177)
ÑÐ½Ñ ÑÐ°Ð¹Ñ Ð£ÑÑалÑн ÑÑÑÑг зоÑиÑд ийм ÑÑнÑг мÑдÑÑ ÑавÑж бна
ÐаÑан (150.129.142.136)
ÐмÑгÑÑйÑүүдийг гаÑÐ³Ð°Ñ Ð½Ñ Ð·Ó©Ð² Ñ Ð³ÑÑÑн ÑÐ½Ñ 2 л л в Ð±Ð¸Ñ Ð±Ð°Ð¹Ñ Ð°Ð° Ñ Ñвийн аÑанÑин боловÑÑол мÑдлÑгийг Ð±Ð¸ÐµÑ Ð°Ð²Ñ ÑÐ²Ð°Ñ Ð±Ð°Ð¹Ð´Ð°Ð» гÑÑд ÑÓ©Ñийн Ñ Ò¯Ð½Ð´ ÑÐ¸Ð½Ñ Ð±Ð°Ñ Ð½Ñг Ñм Ñм л Ð±Ð°Ð¹Ð¼Ð°Ð°Ñ Ð´Ð°Ð° ÑÐ½Ñ 2 Ñ Ð±Ð¾Ð» Ð°Ð»Ñ Ð½Ñ Ñ Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹ дÑÑ Ð¼Ð¾Ð½Ð¾Ñ Ð±Ð¾Ð» ÑÐ½Ñ Ñ Ò¯Ð½ нÑÑ Ð´ÑвÑинÑÑÑ Ñ Ð¾Ð¹Ñ ÑÐ¼Ð¸Ð¹Ñ Ò¯Ð½Ñ Ñаж нÑмÑгдÑÑнийг Ñ Ò¯Ð¼Ò¯Ò¯Ñ Ñагаад ÑÑдалгаа Ñ Ð¸Ð¹Ð¶ ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹ байна гнаÑÑ Ð°Ð½ жиÑÑÑ Ð»ÐµÐ²Ð¾Ð¼Ð¸Ñин 3 жилийн өмнө800 ÑөгÑөг байÑан одоо 2300 болÑон байгаа доÑооддоо үйлдÑÑлÑж байгаа ÑÒ¯Ò¯ дÑÑ ÑÐ½Ñ Ð¼ÑÑÑилÑн өвÑин ÑÑÑÐ°Ñ Ð°Ð´ иÑгÑд Ó©Ð½Ð´Ñ Ð½Ð°ÑÑан бид заÑимдаа ÑмÑÑ Ð°Ð²Ñ ÑÐ°Ð´Ð°Ñ Ð³Ò¯Ð¹Ð´ Ñ Ò¯ÑÑ Ð±Ð°Ð¹Ð³Ð°Ð° ÑÒ¯Ò¯ дÑÑ ÑÐ½Ñ Ð±Ð¾Ð» Ñнгийн нÑгÑн жиÑÑÑ