ИЗНН-ыг СЕХ бүртгэжээ

 

Сонгуулийн Ерөнхий хороо өнгөрсөн сарын 31-ний 24 цагт ИЗНН-ыг УИХ-ын ээлжит сонгуульд оруулахаар бүртгэж авчээ.

 

СЕХ өмнө нь ИЗНН-ыг баримт бичгийн бүрдэл дутуу гэж шалтгааны улмаас бүртгэж авахаас түдгэлзсэн. Үүний дараа тус нам шүүхээр асуудлаа шийдүүлсэн ба Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхээс тус намыг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхийг СЕХ-нд даалгуулсан аж.

 

Одоо ИЗНН тав хоногт багтан нэр дэвшигчдээ тодруулж, баримт бичгээ СЕХ-д хүргүүлнэ.

 

Б.Туул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (103.9.88.170)

    2016-06-02

    хуурамч баримтаар бүртрүүлж болно гэсэн үг үү.сонин хачин юм их болох нээ. хуулийг гууль болгож байна даа