Дундуураа дүүргэх гэсэн Ш.Түвдэндорж, дүүргээд хальсан Н.Энхбаяр

 

             Нэгэн цагт МоАХ фракциас Нийслэлийн Ардчилсан намыг тэргүүлж асан Ш.Түвдэндорж, өнгөрөгч 2012 оны сонгуулиар жагсаалтад эрэмбэ эдэлж УИХ-ын гишүүн болсон. Тодотговол МоАХ-ны тэргүүн Х.Баттулгын дэмжлэгийг 100 хувь хүртсэн нэгэн. Гэтэл тэрбээр гэнэт нүүр бууруулж, фракцийнхаа толгойлогчийн эсрэг явсаар хэдхэн сарын настай сайдын суудалд залраад авсан. Ерөөсөө Ш.Түвдэндорж дөрвөн жилд бүгдийг амжуулах гэж хэтэрхий яарсан, дэмждэг бүхнээ үгүй хийж бүхий л албан тушаалд тэмүүлсэн. 

 

     Монголчууд бидний туйлын дургүй урваач шарваач араншинг бол тэр өнгөрөгч дөрвөн жил хангалттай харуулсан даа. Бид “Дутуугаа гүйцээж, дундуураа дүүргэх гэж их л яарсан юм, ийм л зүйл болох гээд байж” хэмээн халаглаж байхыг та олонтаа сонссон байх. Ийнхүү дутуугаа гүйцээх гэж чичрэхдээ Байнгын хорооны дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, сайдын суудал гээд богино хугацаанд бүгдийг туулсан. Ёстой л олны ярьдгаар тэр дутуугаа гүйцээж дундуураа дүүргэсэн одоо болжээ хөөрхий. Намынх нь нөхөд Ш.Түвдэндоржийн улстөрийн карьер ингээд дууссан хэмээн өвөр зуураа шивэр авир гэдэг нь үнэний ортой. 

 

      Энэ удаад ч тэр Согинохайрхан дүүргийн 75 дугаар тойрогт МАН-аас “Бишрэлт”-ийн Б.Ундармаа, МАХН-аас Н.Энхбаяртай хүч үзнэ гээд бод. Түүнд орон зай маш бага байгааг хаа хаанаа харж болно. Энэ жилийн сонгуулийн өнгө аясыг харж байхад улстөрийн намууд хүчтэй өрсөлдөгчтэй тойрогт шинэ тутам залуусыг олны нүдэнд ил гаргах замаар аманд өгч байна. Эсвэл улстөрийнх нь карьер дууссан Ш.Түвдэндорж мэтийн нөхдийг хүчтэй өрсөлдөгчтэй тойрогт аманд өгч байгаа юм. Тиймээс Ш.Түвдэндоржийг Н.Энхбаярын аманд өгсөн гэдгийг цаадхи нь эрх биш мэдэж байгаа байлгүй гэж найдъя. Нөгөө талаар тэрбээр өнгөрөгч дөрвөн жилд Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдөхөөр бэлтгэл ажлаа базаасангүй. Олны ярьдгаар тойрог услаагүй. Шууд л олдсон тойргоо чимээгүй авсан гэхэд болно. Яагаад ч сонгиночуудаас дэмжлэг авахгүй гэдгийг тойргийн сонгогчид хэлж буй. Уг нь Н.Энхбаярт нэр дэвших эрхийг нь өгөхгүй түүнийг бага ч атугай тайвшруулж байсан бол МАХН-ын дарга нэр дэвшихээр болсон нь түүнийг бүр ч сураггүй болгож байна. 

 

     Ш.Түвдэндорж анх сайдад нэр дэвшихдээ л будилсан. УИХ-ын даргад түүний нэрийг өргөн барих болоход тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө нэр дэвшигчээ өргөн барилгүй, ЗГХЭГ-ынхаа дарга Ч.Сайханбилэгийг явуулсан нь анхнаасаа түүнд дургүй байсныг гэрчилж байна. Ийнхүү ахин дахин будилж байж, фракциасаа нүүр буруулж байж сая нэг юм сайдын суудалд очсон ч удаагүй. Ёстой л сайд болох л дутуу байжээ. 

 

       Түүний энэ дутуугаа нөхөх гэж явдаг нь зөвхөн энэ удаагийнх бус.  Ж.Наранцацралт агсны Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар томилогдож, улмаар Р.Амаржаргалын танхимд ч уг албаа үргэлжлүүлэн богино хугацаанд хашсан юм. Уншигч та ойрын түүхийг санаж таарна. Энэ үед Ж.Наранцацралтын Засгийн газрыг унагаах үед тэрбээр урвагчаараа дуудуулан байж сайдын суудалтайгаа үлдэн, Р.Амаржаргалын танхимд орсон нөхдийн нэг билээ. 
 

 

   Түүний урваж шарвасан нь дуусахгүй. Зөвхөн урваж шарвасныг нь бичээд байхад л намтрынх нь хуудас маш зузаан болно  Хэвлэлийн архв цухас сөхөхөд “2003 онд Ш.Түвдэндорж  МоАХ-ны даргаар сонгогдов.

 

 Гэвч 2004 оны УИХ-ын сонгуулийн дараа М.Энхсайханаас урван “Алтангадас” фракцад орсон гэдэг. Ингэхдээ  Р.Гончигдоржийг АН-ын дарга болголцоход асар их хувь нэмэр оруулж, үүнийхээ төлөө намынхаа  Их хурал дээр зодоон цохион хүртэл хийж явжээ. Түүнийхээ хүчинд   тус намын Ерөнхий нарийн бичгийн даргаар 2005-2006 онд ажилласан юм. Энэ үедээ Ц.Элбэгдоржийн Засгийн газарт ХЭГ-ын орлогч даргын алба хашиж байлаа” гэсэн зүйл ч элбэг таарна. 

 

     Гэхдээ ерэн оноос хойш улстөрийн гал тогоотой зууралдсан Ш.Түвдэндоржийн хувьд улстөрд туршлага сууж сайн мууг туулсан нэгэн. Өрсөлдөгч Н.Энхбаярын хувьд надаар хэлүүлэлтгүй, уншигч та сайн мэдэх байх. Тэгэхээр Сонгинохайрхан дүүрэгт энэ хоёрын хэн нь ялах вэ гэвэл Н.Энхбаяр хэмээн ямар ч эргэлзээгүй хариулж магад. Гэхдээ МАН-аас нэр дэвшигч Б.Ундармаагийн хувьд улстөрд туршлага сууж яваа нэр цэвэр эмэгтэй гэдгийг ч мартаж болохгүй. Ямартай ч тэр “дутуугаа нөхөж дундуураа дүүргэх” гэсэн Ш.Түвдэндорж биш, дундуураа дүүргээд савнаасаа хальсан Н.Энхбаяр бүр ч биш гэдгийг санахад илүүдэхгүй. 

 

А.Буурал

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • Сонгогч (202.179.24.164)

    2016-06-03

    АН-ын Түвдэндорж мэтийн эрээвэр хураавар нөхдүүдийг нэр дэвшүүлсэн нь ард түмнээ доромжилж байгаагийн шинж. Дур дураа голохгүй. Дунд чөмөг сүүжээ голохгүйгээс цааш АН нам луйварчдийг дэвшүүлсэн юм биш үү. Түвдэндорж оо бараг нэрээ татсан дээр дээ. Чи санал авахгүй найдваргүй.

  • (203.91.112.214)

    2016-06-02

    MAHN iin songonoo

  • ээгий (202.179.23.94)

    2016-06-02

    Түвдэндорж бол ямарч мэдлэг боловсролгүй, худалч, хулхи, авилгач, нөхөр шүү. Хуурамч дипломтон. Юу ч мэдэхгүй, Юу ч хийгээгүй, Юу ч хийхгүй, Юу ч чадахгүй нөхөр.

  • Eej (139.5.218.13)

    2016-06-02

    Ard tumen min huchtei zorigtoi negdmel bh yumsan. Yagaad toriin mongo idej uusan humuusiin horongiig huraaj ulsiin orlogo bolgoj boldoggui yum be ted haanaasaa iim ih mongotei bolov gedeg ni medeejiin hereg bolchihood bhad. Bayartsogt bayar enhbayar elbegdorj nariig songohguigeer ed horongiin huraaj avbal taarna tegeed ch zogsohgui hariutslaga tootsoh heregtei. Ingej chadah humuus bna u???? Hariutslaga tootsdog ard tumen shudraga toriin tushee nar bhgui uchraas ed nar chin ulam davraad busad n dagaj idej uuj duuslaa shu de. Uneheer zalhaj bna iim hogiin yumnuudaas bie bieneesee orsson novshnuud

  • Mongol (77.176.213.67)

    2016-06-02

    Tuvduu ch yavtsgui l de. Odoo bolno hugshuun

  • (112.72.11.120)

    2016-06-02

    enhbayrt erhiig ni bitgii ugulduu . tvbdengee gargay ldaa