Г.Уянга ялах уу, Д.Ганболд ялах уу

 

    Чингэлтэй дүүргийн 66 дугаар тойрогт өрсөлдөөн ширүүн болох нь тодорхой харагдаж байгаа төдийгүй зарим нэг нэр дэвшигч ялалтынхаа уухайг аль эрт хадаагаад эхэлсэн тухай сураг ч байна. Тус дүүрэгт МАН-аас Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, АН-аас дэд сайд асан О.Эрдэнэбулган, МАХН-аас Ж.Батбаяр, Тусгаар тогтнол эв нэгдлийн намаас УИХ-ын гишүүн Г.Уянга нар өрсөлдөж байгаа юм. Сонгогчдын уухай, бусад анализ тойм харж байхад тус тойргийн гол тулаан Ч.Ганболд, Г.Уянга нарын дунд болох нь. Д.Ганболдын хувьд тус дүүргийн Засаг даргаар ажиллах хугацаандаа сайн муу аль нэг талаар хэлүүлээгүй. Ёстой л зам мөрөө харан явсаар сонгуультай золгосон гэхэд хэтийдсэн хэрэг болохгүй. 
 

 

     Яахав, дүүргийн Засаг даргын хувьд Д.Ганболд бол өөрийн гэсэн дархан тойрогтой гэж үзэж байгаа нь ойлгомжтой. Гэвч өнгөрөгч сонгуулиар чингэлтэйчүүдээс чамгүй санал авч УИХ-д орж ирсэн Г.Уянгын нөлөөлөл өдгөө ч тойрогтоо хадгалагдсаар байгааг сонгогчдын дүгнэлтээс харж болно. Учир мэдэх нэгэн түүнийг шоучин, популист хэмээн цоллодог ч тэр нь ард түмэнд эерэг төрхөөр буудаг нь Ч.Ганболдод ширүүхэн өрсөлдөгч байгааг хэлсэн хэрэг. Г.Уянгын хувьд нэр дээрээс нь өрсөлдөж, УИХ-д орж “Шударга ёс” эвслээ орхиж улмаар МҮАН-ыг хаян Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга болсон гээд тэрбээр богино хугацаанд урвалт шарвалтыг бол хангалттай хийсэн. 

 

      Нөгөө талаар МАХН-аас нэр дэвшигч Ж.Батбаяр МАН-аас нэр дэвшигчийнхээ саналаас зулгааж таарна. Гэхдээ тэгтлээ оноо цуглуулахгүйг бусад аналитик тоймоос харж болно. АН-аас нэр дэвшигч О.Эрдэнэбулганыг огт дурдахгүй байгаагийн учир нь түүнд чингэлтэйчүүд яагаад ч итгэл үзүүлэхгүй гэдгийг сонгогчдын хандлагаас олж харсан хэрэг. Тиймээс АН-ын удирдлагууд О.Эрдэнэбулганг Д.Ганболд, Г.Уянга нарын аманд өгч буй нэр дэвшигч. Өөрөөр хэлбэл, амны хүүхэд гэсэн үг. Тэгэхээр тус тойргийн гол тулаан Г.Уянга, Д.Ганболд нарын дунд болно. Чухам хэн хэрхэн ялалт байгуулахыг одоогоор таах аргагүй ч бид дараа дараагийн тандалт судалгааг явуулж мэдээлэл хүргэх болно. 

 

       Сонгогчдын санаа бодол сонгуулиас сонгуулийн хооронд өөрчлөгдөж, таахын аргагүй болсон. Өнгөрөгч 2012 оны сонгуулиар Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг тэргүүлж байсан дүүрэгтээ өвдөг шороодсон учраас энэ жил даагаа нэхэж байх жишээтэй. Уг нь тэрбээр Чингэлтэйн Засаг даргыг бодоход дуу чимээтэй ажилласан гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа болов уу. 

 

А.Буурал
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (21)

  • zochin (43.228.129.151)

    2016-06-08

    Уянга сэтгүүлчийнхээ ажлыг л өнгөрсөн 4 жил хийснээс өөр юм хийгээгүйг бид мэдэж байгаа. Хаана эмзэг асуудал гарна тэнд л камертай явж байдаг. Телевизээр сүр бадруулчихаад дор хаяж ганц асуудал шийддэггүй нь харамсалтай.

  • зочин (49.0.161.174)

    2016-06-04

    ганболд гэдэг дарга нь хийсэн ажил ихтэй, зарчим барьдаг хүн байна лээ. хүн янз бүрээр л ярих юм, цус өөр энэ тэр гээд. батлаад тогтоогүй болохоор худлаа биз дээ. харин тэр уянга гэдэг нөхөр бол ёстой үгүй шүү. өөрөө хийдэггүй, хийж чаддаггүй, хийх сонирхолгүй мөртлөө хүний хийснийг муулаад явдаг нөхөр шүү дээ. за тэр эрдэнэбулган гэдэг нь харин төрөөс төрсөн тэрбумтан юм гэнэ лээ

  • Зочин (198.15.118.143)

    2016-06-03

    Шал худлаа шоу хийж явдаг сонин эмэгтэй шүү анх гарч ирэхдээ ард түмэн эх орныхоо төлөө гээл худлаа жагсаал цуглаан хийгээл байсан ард түмэн итгэж нэг удаа сонгосон гэтэл энэ эмэгтэй гарч ирээд юу хийв шал худлаа баахан шоу хийж байгаа л таарах шив дээ хөөрхий ийм хүнийг хэн дэмжих билээ дээ

  • zochin (124.158.107.6)

    2016-06-03

    хийх аргаа олохгүй хэрүүлч авгай хэрэггүй хийсэн бүтээсэн ажилтай төрийн хүн нь дээрээ

  • vnen (43.228.129.151)

    2016-06-03

    neg huuragdsan hvndaa dahiad huuragdah teneg hvmvvs bish bailgvi dee mongolchuud

  • jfisdfjsi (104.131.89.85)

    2016-06-03

    уянга дэмий дээ

  • зочин (162.243.207.24)

    2016-06-03

    Хийж бүтээсэнийг л сонгийн ш дээ уянга юу хийсэн юм бэ? ганболд дарга хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн чингэлтэйчүүд мэднэдээ

  • зочин (162.243.207.24)

    2016-06-03

    Хийж бүтээсэнийг л сонгийн ш дээ уянга юу хийсэн юм бэ? ганболд дарга хэлэх үгтэй хийсэн ажилтай хүн чингэлтэйчүүд мэднэдээ

  • зочин (178.62.120.191)

    2016-06-03

    өөө уянга чинь ярьж шүүмжлэхээс цаашгүй хийж бүтээж байгаа юм байхгүй худлаа л ам ерөөсөө. тэрний оронд Ганболд нь дээр байхөө хараад байхад чингэлтэйд нилээн л юм хийсэн хүн шиг санагдсан

  • Чингэлтэй (162.243.207.24)

    2016-06-03

    Уянга хэзээ нэр хүндтэй байсийн бэ ойлгомжтой Ганболд дарга л гарийшдээ

  • (43.228.129.151)

    2016-06-03

    uyanga bol hudlaashdee tegj ih hiij bvteeh bsiin bol umnu ni hiij bvteej bhad yaasiin iim ergvv dagznuud hereggvi e GANBOLD darga bol bidend saitai muutaich 8n jil zvteglee bidnii tuluu odoo garah tsag ni bolson itgel hvleelgenee manai ger bvliinhen

  • (124.158.107.6)

    2016-06-03

    Д.Ганболд хийдэг, Уянга ярьдаг яг үнэн ялгаа нь бол энэ.

  • БАТ (112.72.12.19)

    2016-06-03

    бид намчирхаад гаргахгүй байх уг нь Уянга түүний намыг орон даяараа дэмжиж төрөө хяналтанд оруулмаар байна

  • irgen (119.40.98.77)

    2016-06-03

    ene ganbold oir toirondoo hachin yumnuud tsugluulsan sonin nuhur,tetgevert garsan oncgoigiin nuhriig tamgiin dargaaraa tavisan,nuguuduh ni ene duuregt buhan byaruu shig l yum baih yum

  • (202.21.106.158)

    2016-06-02

    Уянга тасархай гарнаа МАНАН будаа жишээ нь баянзүрхэд Жавхлан гарах нь тодохой болсон шүү дээ шинэ цаг айсуй

  • (202.21.112.202)

    2016-06-02

    Манай МАН уг нь боловсон хүчин сайтай. Гэтэл очиж очиж энэ хужааг дэвшүүлдэг нь яаж байгаа юм бэ? Бөөн мөнгө төгрөг идсэн асуудалтай, ганцаарчилсан тоглолт хийдэг, төрийн албаны хамаг ажилтнуудыг халж, хамаатан садангаараа дүүргэсэн нэр муутай этгээд. Тэр эрх чөлөөний талбайд барьсан ббожгой шиг чулуун хөшөөнөөс эхлээд ширхэг тоосго бүрээс мөнгө идэж явдаг гөлөлзсөн хулгайч царайтай ийм амьтан яаж ялах вэ дээ? Харваас илт байна. Ядаж л залуу хүн, энэ Ганболдын хор найруулгаар дүүргийн даргаасаа буусан Аюурсайханыгаа дэвшүүлсэн бол энэ удаа биш гэхэд дараа нь гарцаагүй ялах залуу байсан юм. Ө.Энхтүвшинг дэвшүүлсэн бол туршлага, эв дүйгээрээ ялах л байсан. Эсвэл Г.Уянгад тал засч тойрог зөөллөж байгаа юм уу?

  • (202.9.41.221)

    2016-06-02

    уянга хэрэггүй дээ

  • Tselmeg (43.228.131.19)

    2016-06-02

    Uyanga bol hudlaa shdee saihan saihan yum yarij yarij l garsan hiisen yum ni haa bna, neg l ih yarisan hun. Setguulchdiig uls turd ***** oruul gej Cherchil helsen bdgiim

  • Мэндээ (202.179.29.116)

    2016-06-02

    Энэ Уянгыг ажиглаад байхад шүүмжилж,дуулж чаддаг л хүүхэн юм байна, Н.Энхбаярыг юу юу гэж, Женко Баттулгыг яаж шүүмжилж бичиж байсныг сонгогчид бид мартаагүй л байна даа, Худлаа шаагаагүй хийсэн юмтай засаг дарга нь дээр биздээ

  • Zochin (112.72.11.103)

    2016-06-02

    Ganbold hiisen ajil ihtei chingelteichuudiin darga ni bj chadsan hun dee. Yun batzorig.

  • Otgoo (103.9.90.130)

    2016-06-02

    Ч.Ганболд уу Д.Ганболд уу. Бичих зүйлийнхээ талаар баримт сайн цуглуул. Нягталж шалгаж байж нийтлэ.Даваагийн Ганболд нь . .