”Улаанбаатар марафон-2016”-д 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ

 

Ирэх бямба гарагт буюу зургадугаар сарын 4-ний өдөр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээнд 20 мянга гаруй хүн бүртгүүлжээ.

 

Энэ жилээс оролцогчдыг онлайнаар /http://ub-marathon.ub.gov.mn/ бүртгэж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 20530 оролцогч бүртгүүлжээ. Онлайн бүртгэлийг өнөөдөр аваад хаах юм. “Улаанбаатар-2016” олон улсын гүйлтийн тэмцээн марафон болон сонирхогчдын гүйлт гэсэн хоёр ангилалд болно. Марафоны ангилалд 18-аас дээш насны тамирчид хагас марафон /21 км 095 метр/, бүтэн марафон /42 км, 195 метр/ гүйлтэд оролцоно.

 

О.Баяр

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)