З.Энхболд СЕХ-ын хараат бус байдалд нөлөөлж байна
- 2016-06-03
- Улс төр
- 0

Сонгуульд шударга өрсөлдөх боломж тун бага болоод байна. МАН-ын нэр дэвшигчидтэй ижил нэртэй хүмүүсийг МАХН-аас эсвэл Г.Уянгын намаас нэр дэвшүүлж, Сонгуулийн ерөнхий хороонд Н.Энхбаяр, Эрдэнэжамьян нарын найман хүнийг нэр дэвшүүлэхээс татгалзаад байгаа билээ.
Хэн ч харсан АН-ын зүгээс хийж байгаа улайрал гэлтэй. Намын дүрмээ зөрчин, Сонгуулийн хууль журмыг уландаа гишгэн байж, дарангуйлагчийн аргаар намынхаа дунд шатны байгууллагаас нэр дэвшүүлсэн хүмүүсийг ямар ч санал авахгүйгээр хүчээр унагаж, өөрийнхөө фракцын хүмүүсийг дэвшүүлсэн АН-ын дарга З.Энхболд Сонгуулийн ерөнхий хороонд нөлөөлж эхэлжээ. АН-аас гарсан өргөдлөө өгсөн Б.Батбаатар гэхэд л СЕХ-нд бичиг баримтаа бүрдүүлж өгчихөөд байхад нь “Хүчингүйд тооцож өгөөч" гэсэн АН-ын генсекийн гар үсэгтэй бичиг иржээ. Энэ бичгийн дагуу СЕХ Б.Батбаатарыг дэвшүүлж болох эсэхийг судлах ажлын хэсэг байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуралдах гэхээр АН-ын төлөөллүүд хуралдаа ирэхгүй ирц бүрдүүлэхгүй байгаа гэнэ. Учир нь хуулийн хугацаагүй болгож, нэр дэвших эрхийг нь тулгаж байгаад цуцлахаар СЕХ-нд байдаг намын гишүүддээ намын дарга, удирдлагууд нь үүрэг өгчээ.
olloo.mn

Сэтгэгдэл (1)
ÐÑгÑн (202.179.24.164)
ÐÐÐÐÐРТӨРÐÐÐ ÐÐÐÐ¥ÐÐРУТÐÐÐÐ ÐЬ ÐÐÐÐУУÐÐÐЧ ÐÐÐ ÐÐÐ ÐÐ ÐЧÐÐСÐÐ ÐÐÐ. УÐÐ¥-ЫРÐÐÐÐУУРÐÐÐЧ ÐÐÐ ÐÐ ÐÐÐ¥ÐÐÐÐ ÐÓ¨ÐӨӨС ÐÓ¨Ð. ÐÐ Ð ÐÒ®ÐÐÐРТÐÐÐÐ¥ Ð Ò®ÐÐÐÐÐ.