Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мэдээлэл хийнэ

 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр "Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай" сэдвээр мэдээлэл хийнэ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн өнгөрсөн оны 10 дугаар сарын  16-ны өдөр гаргасан “Эх хэл, түүх, соёлоо судлах, хөгжүүлэх ажлыг дэмжих тухай” 162 дугаар зарлигийг гаргасан байдаг.

 

Тус зарлигт:

 

“Монгол хэлний их тайлбар толь"-ийг иргэний оролцоо, мэдээллийн технологийн ололтод түшиглэн бүтээж, төгөлдөржүүлж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа Хэл зохиолын хүрээлэнд даалгасугай.

 

Шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургуулийн багш, мэргэжлийн судлаачид “Монголын эх түүх” цувралыг үргэлжлүүлж, монгол нутагт хүн үүссэн үеэс өнөөг хүртэлх үеийг хамарсан, түүхийн суурь судалгааны цогц бүтээл туурвих ажлыг дэмжиж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх Ухааны Академи, түүний харьяа Түүх, археологийн хүрээлэнд даалгасугай.

 

Монгол үндэстний сонгодог өвийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр олон улсын болон үндэсний хэмжээний их наадам, улсын үзлэг, арга хэмжээг уламжлал болгон зохион байгуулах, уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

 

Монгол үндэстний оюун санааны ижилсэл, тусгаар тогтнолын дархлаа, эв нэгдлийг бататган бэхжүүлж, ард түмнийг соён гэгээрүүлж, монгол хэл соёл, Монголын түүхийг судлах, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэхэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухааны болон хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай гэжээ.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)