Унадаг дугуйн парад болно

 

"Унадаг дугуйтай Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд жил бүр уламжлал болгон зохиогддог Унадаг дугуйн парад өнөөдөр болно. Энэхүү парад нь унадаг дугуй унахыг олон нийтэд уриалах зорилготой бөгөөд өнөөдөр 16.00 цагт Чингисийн талбайд нээлтээ хийх бөгөөд баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэл үргэлжлэх юм байна.

 

Парадад оролцох хүмүүс хамгаалалтын малгай өмссөн байх, унадаг дугуйн урд хойд тормос бүрэн ажиллаж байх, 13–аас доош насны хүүхдүүдийг харгалзах насанд хүрсэн хүнгүйгээр параданд оролцуулахгүй байх зэрэг шаардлагыг тавих гэнэ.

 

Т.Гэрэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)