Нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардуулна

 

Өнөөдөр УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчдийн батламж, үнэмлэхийг 12.00 цагт Төрийн ордны “Их танхим”-д гардуулна. Энэ удаагийн сонгуульд Сонгуулийн ерөнхий хорооноос 11 нам, эвсэл болоод 69 бие даан нэр дэвшигч оролцох эрхээ аваад байгаа юм. Сонгуулийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.9-д заасны дагуу тус хороо ээлжит сонгуульд нам, эвслээс болон бие даан нэрээ дэвшүүлсэн иргэдийг бүртгэж дууссан байна.

 

Дашрамд, энэ удаагийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн нэр дэвшигчдээс есөн хүнийг бичиг баримтын зөрчилтэй гэж үзэн бүртгээгүй. Бүртгэгдсэн нэр дэвшигчид иргэний үнэмлэхтэйгээ ирэх гэнэ.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)