Хөвсгөлийн тойргийн хэн нь хэн бэ?

 

        УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тодорч өнөөдөр албан ёсоор СЕХ-ноос батламжаа гардаж авна. Тэгвэл намуудын нэр дэвшигчид тодорсонтой холбоотойгоор УИХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог буюу Хөвсгөл аймагт нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ? гэдгийг товч танилцуулж байна.

 

Тус тойрог нь гурван мандаттай бөгөөд Ардчилсан намаас Хөвсгөл аймагт Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар нэр дэвшихээр болсон бол Монгол ардын намаас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар нэр дэвшиж байгаа аж.

 

        37 дугаар тойрог: Л.Мөнхбаатар VS П.Цагаан

 

        МАН-аас Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Л.Мөнхбаатар нэр дэвшихээр болсон. Тэрээр хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул хуульч, цагдаагийн хурандаа, хуулийн ухааны доктор боловсролыг эзэмшсэн бөгөөд “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн юм. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Ерөнхий сайдын зөвлөх, УИХ-ын даргын зөвлөх гээд түүнд ажлын туршлага багагүй бий. Харин АН-аас Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн , Сангийн сайд, БСШУ-ны сайдаар ажиллаж байсан юм.

 

        38 дугаар тойрог: Ц.Даваасүрэн VS Ц.Оюунгэрэл

 

        МАН-аас УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, АН-аас УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МАХН-аас Б.Санчир, Тусгаар тогтнол эв нэгдэл эвслээс Л.Дорпалам нар өрсөлдөнө. Тус тойрогт УИХ-ын хоёр гишүүний хооронд багагүй өрсөлдөөн болно гэж үзэж байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өмнө нь бие даан нэр дэвшин сонгогдож байсан бол сонгуулийн өмнөхөн МАН-ын гишүүнчлэлээ сэргээн улмаар тус тойргийн мандатыг авсан. Харин АН-аас нэр дэвшиж буй Ц.Оюунгэрэлийн тухайд 2012 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт ялалт байгуулан гишүүн болж улмаар Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан.

 

        39 дүгээр тойрог: Л.Энх-Амгалан VS Б.Эрдэнэбат

 

        Хөвсгөл аймгийн 39 дүгээр тойрог хамгийн ширүүн өрсөлдөөн үүсэх нь. Учир нь энэхүү тойрогт МАН-аас УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, АН-аас УИХ-ын гишүүн асан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат, МАХН-аас Н.Саранхүү нар нэр дэвшинэ. Юнител, Юнивишн, МСS компаниудын үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн тухайд өнгөрсөн 2012 онд Хөвсгөлчүүдийн итгэлийг хүлээн УИХ-д сонгогдсон гишүүн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо багагүй бүтээн байгуулалтыг санаачлан хийж, хэрэгжүүлсэн гэдгээр нь сонгогчид нь түүнд ам сайтай байдаг юм билээ.  АН-аас УИХ-ын гишүүн асан, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат нь 1998 онд “Эх орон –МАШСН” нам байгуулж, тэргүүнээр ажиллаж, 2000, 2004 онуудад УИХ-ын  гишүүн болсон. Мөн 2004 оноос Батлан хамгаалахын сайд, 2006 оноос түлш эрчим хүчний сайдаар ажиллаж байсан юм.

 

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (18)

  • Anu (64.134.71.73)

    2016-06-29

    Tsagaaniig demjine. Ed nar dundaa bolovsrol mergejileeree tolgoi iluu hun.

  • (202.179.31.72)

    2016-06-20

    Цагаан гуай төлөв төвшин ёстой нэг төрийн хар хүн дээ Ганц ч удаа УИХ-д дэвшиж яваагүйд нь гайхдаг л байлаа.

  • бат (43.242.243.81)

    2016-06-08

    МАН-ыг дэмжих хэрэгтэй шүү дээ.Тэр З.Энхболдтонгууд тонилбол таарна

  • ёндон (43.242.243.81)

    2016-06-08

    Энэ цагаан Чандмана өндрийн хэдэн урианхайг бараадаж байгаа юм боловуу даа гарахгүйдээ гарахгүй

  • zochin (98.226.83.151)

    2016-06-08

    uhej baihdaa taarsan 6-n hun baina.uheech!!!

  • hh (202.9.41.194)

    2016-06-08

    HA ha ha

  • (112.72.12.15)

    2016-06-07

    Энх амгаланг дэмжинэ.

  • зочин (103.57.95.48)

    2016-06-07

    Хөвсгөлд АН алгаа хөөрхий

  • Цагаач (103.9.90.98)

    2016-06-07

    Хөвсгөлийн тойрогт Ардчилсан нам хүнээ олж дэюшүүлжээ. Эрдэнэбат Хөвсгөлд жинхэнэ юм хийсэн хүн гэдгийг тус аймгийнхан мартаагүй. Хэн бүх сумдыг цахилгаантай болголоо. Санацгаа. Ер нь энэ жил мөнгөтэй гэдгээр нь биш боловсролтой, төрийг түшилцээд явах хүмүүс л сонгуульд ялалт байгуулна гэж бодож байна. Цагаан, Эрдэнэбат, Оюунгэрэл аль нь ч төрийн сайд болж явсан...Тэд Хөвсгөлийнхний төлөө ажиллаж чадах чадвар, туршлага бий.

  • Цагаач (103.9.90.98)

    2016-06-07

    Хөвсгөлийн тойрогт Ардчилсан нам хүнээ олж дэюшүүлжээ. Эрдэнэбат Хөвсгөлд жинхэнэ юм хийсэн хүн гэдгийг тус аймгийнхан мартаагүй. Хэн бүх сумдыг цахилгаантай болголоо. Санацгаа. Ер нь энэ жил мөнгөтэй гэдгээр нь биш боловсролтой, төрийг түшилцээд явах хүмүүс л сонгуульд ялалт байгуулна гэж бодож байна. Цагаан, Эрдэнэбат, Оюунгэрэл аль нь ч төрийн сайд болж явсан...Тэд Хөвсгөлийнхний төлөө ажиллаж чадах чадвар, туршлага бий.

  • Цагаач (103.9.90.98)

    2016-06-07

    Хөвсгөлийн тойрогт Ардчилсан нам хүнээ олж дэюшүүлжээ. Эрдэнэбат Хөвсгөлд жинхэнэ юм хийсэн хүн гэдгийг тус аймгийнхан мартаагүй. Хэн бүх сумдыг цахилгаантай болголоо. Санацгаа. Ер нь энэ жил мөнгөтэй гэдгээр нь биш боловсролтой, төрийг түшилцээд явах хүмүүс л сонгуульд ялалт байгуулна гэж бодож байна. Цагаан, Эрдэнэбат, Оюунгэрэл аль нь ч төрийн сайд болж явсан...Тэд Хөвсгөлийнхний төлөө ажиллаж чадах чадвар, туршлага бий.

  • Зочин (193.202.91.11)

    2016-06-07

    Цагаан мэтийн хогширсон, тэтгэвэрийн овгод залуучуудад зайгаа тавьж огвол таарна. Тэр ер нь юу хийдэг гэж манай Ховсголоос дэвших гээд байгаа овгон бэ?

  • Зочин (103.26.194.34)

    2016-06-07

    Ц.Даваасүрэнг дэмжинэ Энэ хүн Намаа сольсон биш Нам нь хөөчихсөн юм шүү дээ

  • Zochin (124.158.91.33)

    2016-06-07

    Ene Davaasuren garahgui biz dee, hunii chanargui oodgui hyn um bilee.

  • zochin (139.5.219.83)

    2016-06-07

    ter erdenebat buur ulaanda grlaa jenkog heden buhchuudtei daguulaad ochson murund songulin huulia zurchuudl yvj bna grah ymrch bolomj bhguishdeee

  • zochin (122.201.31.96)

    2016-06-07

    MAN g ENHKAMGALANG DABAASUREN UG NI SHUDRAGA GEHKDEE NAMAA SOLISON CHINI ONOO HKASAGDANA HKEREB NAMAA SOLIOGYI BOL MAN 12 OND BOLOMJ BSN ARBIN GEJ BEE DURTAI ABGAIGAI TA 2 s l BOLJ MAN YLAGDSAN SHUU ODOO ENHKAMGALAN , DABAASUREN 2 g l songono

  • (182.160.33.223)

    2016-06-07

    MAN iig demjinee. Bugdiig ni. AN ahin songuulid yalbal Mongol uls yostoi suireh bailgui.

  • Zochin (122.201.31.165)

    2016-06-07

    Tsagaaniig demjine.