НИТХ-ийн сонгуульд нэр дэвшсэн 272 хүн үнэмлэхээ гардлаа
- 2016-06-07
- Улс төр
- 0

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 45 тойрогт 9 нам, 2 эвсэл, 4 бие даагч /нийт 272 хүн/ нэр дэвшиж байна. Тэд Нийслэлийн СЕХ-ноос үнэмлэхээ гардан авлаа. Үүнд:
-Нийслэлийн Ардчилсан нам – 45
-Нийслэлийн Монгол ардын нам - 45
-Нийслэлийн Монгол ардын хувьсгалт нам – 45
-Монгол консерватив нам – 8
-Иргэний хөдөлгөөний нам - 41
-Нийслэлийн Монголын уламжлалын нэгдсэн нам - 3
-Нийслэлийн Бүгд найрамдах нам - 21
-Хөдөлмөрийн үндэсний нам - 24
-Хөгжлийн хөтөрбөр нам – 5
-Тусгаар тогтнол, эв нэгдлийн нэгдсэн эвсэл - 27
-Эх орончдын нэгдсэн эвсэл – 4
-Бие даагч – 4
Уг арга хэмжээний эхэнд Нийслэлийн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ё.Гэрэлчулуун “Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуульд нэр дэвшиж буй 273 хүн үнэмлэхээ гардан авснаар, хуулийн дагуу 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэх эрхтэй боллоо. Одоогийн байдлаар НСХ-нд ганц нэг маргаан бий. Үүнийг даруй зохицуулж, шийдвэрлэхээр ажиллаж байна. НИТХ-ын ээлжит сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчиддээ сонгуулийн тухай хуулиа дээдэлж, шударга өрсөлдөхийг уриалъя. Амжилт хүсье” гэв.




О.Баяр

Сэтгэгдэл (0)